Disruptive behaviour or dissocial disorders
Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг нь илт ба байнга эсэргүүцэх, дуулгаваргүй, өдөөн хатгасан буюу хорон санаат (өөрөөр хэлбэл үймүүлэх) зан төрхөөс эхлээд бусдын үндсэн эрх, эсвэл тухайн насанд тохирох нийгмийн гол хэм хэмжээ, дүрэм буюу хуулийг байнга зөрчих (өөрөөр хэлбэл нийгмийн гажуудалтай) зан төрх хүртэлх байнгын зан төрхийн асуудлаар илэрдэг. Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, хүүхэд насанд эхэлдэг.
Тодорхойлолт
Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг нь ижил насны ба хөгжлийн түвшний хүмүүст ихэвчлэн ажиглагддагаас илүү олон давтамжтай тохиолддог, зөвхөн ах эгч дүүстэйгээ харилцахаар хязгаарлагдахгүй, илт эсэргүүцэх, дуулгаваргүй, өдөөн хатгасан буюу хорон санаат зан төрхийн тогтвортой хэв маяг (жишээ нь, 6 ба түүнээс дээш сар) юм. Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг нь ихэвчлэн хүчтэй уур хилэнгийн дэгдэлт дагалддаг давамгайлсан, тогтвортой ууртай буюу цочромтгой сэтгэл санаагаар, эсвэл зөрүүд, маргаанч ба эсэргүүцэх зан төрхөөр илэрч болно. Зан төрхийн хэв маяг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэхүйц хүнд байна
Oppositional defiant disorder is a persistent pattern (e.g., 6 months or more) of markedly defiant, disobedient, provocative or spiteful behaviour that occurs more frequently than is typically observed in individuals of comparable age and developmental level and that is not restricted to interaction with siblings. Oppositional defiant disorder may be manifest in prevailing, persistent angry or irritable mood, often accompanied by severe temper outbursts or in headstrong, argumentative and defiant behaviour. The behaviour pattern is of sufficient severity to result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эсэргүүцэн сөргөлдөх эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан байна. Эсэргүүцэн сөргөлдөх эмгэгийн энэ хэлбэр нь илт өдөөн хатгалгагүйгээр ч илэрч болох давамгайлсан, тогтвортой ууртай буюу цочромтгой сэтгэл санаагаар илэрдэг. Сөрөг сэтгэл санааг ихэвчлэн хүч буюу үргэлжлэх хугацаагаараа өдөөн хатгалгатай огт харьцуулшгүй, тогтмол давтагддаг хүчтэй уур хилэнгийн дэгдэлт дагалдана. Архаг цочромтгой байдал ба уур хилэн нь тухайн хүний үйл ажиллагаанд бараг өдөр бүр онцлог байдаг, олон нөхцөл буюу үйл ажиллагааны хүрээнд (жишээ нь, гэр орон, сургууль, нийгмийн харилцаа) ажиглагддаг бөгөөд зөвхөн тухайн хүний эцэг эх буюу асран хамгаалагчтайгаа харилцах харилцаагаар хязгаарлагдахгүй. Архаг цочромтгой байдал ба уур хилэнгийн хэв маяг нь хааяа тохиолдох үеүдээр (жишээ нь, хөгжлийн хувьд ердийн цочромтгой байдал) буюу тусгаарлагдсан хугацаагаар (жишээ нь, сэтгэл хөөрөх буюу сэтгэл гутрах тохиолын хүрээн дэх цочромтгой сэтгэл санаа) хязгаарлагдахгүй.
All definitional requirements for oppositional defiant disorder are met. This form of oppositional defiant disorder is characterised by prevailing, persistent angry or irritable mood that may be present independent of any apparent provocation. The negative mood is often accompanied by regularly occurring severe temper outbursts that are grossly out of proportion in intensity or duration to the provocation. Chronic irritability and anger are characteristic of the individual’s functioning nearly every day, are observable across multiple settings or domains of functioning (e.g., home, school, social relationships), and are not restricted to the individual’s relationship with his/her parents or guardians. The pattern of chronic irritability and anger is not limited to occasional episodes (e.g., developmentally typical irritability) or discrete periods (e.g., irritable mood in the context of manic or depressive episodes).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг, архаг цочромтгой-ууртай байдалтай гэсэн оношийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан байна. Үүнээс гадна тухайн хүнд заримдаа „хэрцгий, сэтгэл хөдлөлгүй“ гэж нэрлэгддэг шинж чанарууд илэрнэ. Эдгээр шинж чанарт бусдын мэдрэмжийг өрөвдөн хуваалцах буюу мэдрэх чадвар дутмаг байх ба бусдын зовлонд санаа тавьдаггүй байх; өөрийн зан төрхөд гэмших, ичих буюу гэм буруугаа мэдрэх нь дутмаг байх (баригдсанаас үүдэн гэмшихээс бусад тохиолдолд), шийтгэл хүлээх магадлалд харьцангуй хайхрамжгүй байх; сургууль буюу ажил дээрх муу гүйцэтгэлдээ санаа зовдоггүй байх; мөн сэтгэл хөдлөл, ялангуяа бусдад хандсан эерэг буюу хайр халамжтай мэдрэмжээ хязгаарлагдмал илэрхийлэх, эсвэл зөвхөн өнгөц, хуурамч буюу ашиг хонжоо харсан байдлаар илэрхийлэх зэрэг хамаарна.
All definitional requirements for oppositional defiant disorder with chronic irritability-anger are met. In addition, the individual exhibits characteristics that are sometimes referred to as ‘callous and unemotional’. These characteristics include a lack of empathy or sensitivity to the feelings of others and a lack of concern for others’ distress; a lack of remorse, shame or guilt over their own behaviour (unless prompted by being apprehended), a relative indifference to the probability of punishment; a lack of concern over poor performance in school or work; and limited expression of emotions, particularly positive or loving feelings toward others, or only doing so in ways that seem shallow, insincere, or instrumental.
ICD-10-тай харгалзах код