Disruptive behaviour or dissocial disorders
Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг нь илт ба байнга эсэргүүцэх, дуулгаваргүй, өдөөн хатгасан буюу хорон санаат (өөрөөр хэлбэл үймүүлэх) зан төрхөөс эхлээд бусдын үндсэн эрх, эсвэл тухайн насанд тохирох нийгмийн гол хэм хэмжээ, дүрэм буюу хуулийг байнга зөрчих (өөрөөр хэлбэл нийгмийн гажуудалтай) зан төрх хүртэлх байнгын зан төрхийн асуудлаар илэрдэг. Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, хүүхэд насанд эхэлдэг.
Тодорхойлолт
Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг нь ижил насны ба хөгжлийн түвшний хүмүүст ихэвчлэн ажиглагддагаас илүү олон давтамжтай тохиолддог, зөвхөн ах эгч дүүстэйгээ харилцахаар хязгаарлагдахгүй, илт эсэргүүцэх, дуулгаваргүй, өдөөн хатгасан буюу хорон санаат зан төрхийн тогтвортой хэв маяг (жишээ нь, 6 ба түүнээс дээш сар) юм. Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг нь ихэвчлэн хүчтэй уур хилэнгийн дэгдэлт дагалддаг давамгайлсан, тогтвортой ууртай буюу цочромтгой сэтгэл санаагаар, эсвэл зөрүүд, маргаанч ба эсэргүүцэх зан төрхөөр илэрч болно. Зан төрхийн хэв маяг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэхүйц хүнд байна
Oppositional defiant disorder is a persistent pattern (e.g., 6 months or more) of markedly defiant, disobedient, provocative or spiteful behaviour that occurs more frequently than is typically observed in individuals of comparable age and developmental level and that is not restricted to interaction with siblings. Oppositional defiant disorder may be manifest in prevailing, persistent angry or irritable mood, often accompanied by severe temper outbursts or in headstrong, argumentative and defiant behaviour. The behaviour pattern is of sufficient severity to result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эсэргүүцэн сөргөлдөх эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлагыг хангана. Эсэргүүцэн сөргөлдөх эмгэгийн энэ хэлбэр нь давамгайлсан, тогтвортой, ууртай буюу цочромтгой сэтгэл санаагаар илэрдэггүй боловч зөрүүд, маргаанч ба эсэргүүцэх зан төрхөөр илэрнэ.
Meets all definitional requirements for oppositional defiant disorder. This form of oppositional defiant disorder is not characterised by prevailing, persistent, angry or irritable mood, but does feature headstrong, argumentative, and defiant behaviour.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код