Disruptive behaviour or dissocial disorders
Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг нь илт ба байнга эсэргүүцэх, дуулгаваргүй, өдөөн хатгасан буюу хорон санаат (өөрөөр хэлбэл үймүүлэх) зан төрхөөс эхлээд бусдын үндсэн эрх, эсвэл тухайн насанд тохирох нийгмийн гол хэм хэмжээ, дүрэм буюу хуулийг байнга зөрчих (өөрөөр хэлбэл нийгмийн гажуудалтай) зан төрх хүртэлх байнгын зан төрхийн асуудлаар илэрдэг. Үймүүлэх зан төрхийн буюу нийгмийн гажуудлын эмгэг ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, хүүхэд насанд эхэлдэг.
Тодорхойлолт
Зан төрхийн-нийгмийн гажуудлын эмгэг нь хүн буюу амьтанд түрэмгийлэх; эд хөрөнгө сүйтгэх; хууран мэхлэх буюу хулгай хийх; мөн дүрэм журмыг ноцтой зөрчих зэргээр бусдын үндсэн эрх, эсвэл тухайн насанд тохирох нийгмийн гол хэм хэмжээ, дүрэм буюу хуулийг зөрчдөг, давтагдах ба тогтвортой зан төрхийн хэв маягаар илэрдэг. Зан төрхийн хэв маяг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэхүйц хүнд байна. Оношлохын тулд зан төрхийн хэв маяг нэлээд удаан хугацаанд (жишээ нь, 12 ба түүнээс дээш сар) үргэлжилсэн байх ёстой. Тиймээс нийгмийн гажуудалтай буюу гэмт хэргийн шинжтэй ганц нэг үйлдэл нь дангаараа оношийн үндэслэл болохгүй.
Conduct-dissocial disorder is characterised by a repetitive and persistent pattern of behaviour in which the basic rights of others or major age-appropriate societal norms, rules, or laws are violated such as aggression towards people or animals; destruction of property; deceitfulness or theft; and serious violations of rules. The behaviour pattern is of sufficient severity to result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning. To be diagnosed, the behaviour pattern must be enduring over a significant period of time (e.g., 12 months or more). Isolated dissocial or criminal acts are thus not in themselves grounds for the diagnosis.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Зан төрхийн-нийгмийн гажуудлын эмгэг, өсвөр насанд эхэлсэн нь хүн буюу амьтанд түрэмгийлэх; эд хөрөнгө сүйтгэх; хууран мэхлэх буюу хулгай хийх; дүрмийг ноцтой зөрчих зэргээр бусдын үндсэн эрх, эсвэл насандаа тохирсон нийгмийн гол хэм хэмжээ, дүрэм буюу хуулийг зөрчдөг, давтагдах ба байнгын зан төрхийн хэв маягаар илэрнэ. Эмгэгийн ямар ч шинж өсвөр насны өмнөх хүүхэд насанд (жишээ нь, 10 наснаас өмнө) илрээгүй байна. Оношлохын тулд зан төрхийн хэв маяг нэлээд удаан хугацаанд (жишээ нь, 12 сар ба түүнээс дээш) үргэлжилсэн байх ёстой. Иймд нийгмийн гажуудалтай буюу гэмт хэргийн шинжтэй ганц нэг үйлдэл нь дангаараа оношийн үндэслэл болохгүй.
Conduct-dissocial disorder, adolescent onset is characterised by a repetitive and persistent pattern of behaviour in which the basic rights of others or major age-appropriate societal norms, rules, or laws are violated such as aggression towards people or animals; destruction of property; deceitfulness or theft; and serious violations of rules. No features of the disorder are present during childhood prior to adolescence (e.g., before 10 years of age). To be diagnosed, the behaviour pattern must be enduring over a significant period of time (e.g., 12 months or more). Isolated dissocial or criminal acts are thus not in themselves grounds for the diagnosis.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өсвөр насанд эхэлсэн зан төрхийн-нийгмийн гажуудлын эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан. Үүнээс гадна тухайн хүнд заримдаа „сэтгэлгүй хэрцгий ба сэтгэл хөдлөлгүй“ гэж нэрлэдэг шинж чанар илэрнэ. Эдгээр шинж чанарт бусдыг ойлгож өрөвдөх сэтгэл буюу бусдын мэдрэмжид мэдрэг байх чадвар дутмаг байх ба бусдын зовлонд санаа зовдоггүй байх; өөрийн зан төрхдөө харамсах, ичих буюу гэм буруугаа мэдрэх нь дутмаг байх (баригдсаны улмаас үүссэнээс бусад тохиолдолд), шийтгэл хүлээх магадлалд харьцангуй хайхрамжгүй хандах; сургууль буюу ажил дээрх муу гүйцэтгэлдээ санаа зовдоггүй байх; сэтгэл хөдлөлийн илэрхийлэл хязгаарлагдмал байх, ялангуяа бусдад хандсан эерэг буюу хайр энэрлийн мэдрэмжээ илэрхийлэхгүй байх, эсвэл зөвхөн өнгөц, чин сэтгэлийн бус буюу ашиг хонжоо хайсан мэт хэлбэрээр илэрхийлэх зэрэг хамаарна.
All definitional requirements for conduct-dissocial disorder, adolescent onset are met. In addition, the individual exhibits characteristics that are sometimes referred to as ‘callous and unemotional’. These characteristics include a lack of empathy or sensitivity to the feelings of others and a lack of concern for others’ distress; a lack of remorse, shame or guilt over their own behaviour (unless prompted by being apprehended), a relative indifference to the probability of punishment; a lack of concern over poor performance in school or work; and limited expression of emotions, particularly positive or loving feelings toward others, or only doing so in ways that seem shallow, insincere, or instrumental.
ICD-10-тай харгалзах код