Multiple sclerosis or other white matter disorders
Энэ нь мэдрэлийн аксоныг хамгаалж, мэдрэлийн дамжуулалтыг хангадаг миелин бүрхүүл гэмтэх буюу миелингүйдлийг хамарсан байдлын бүлэг юм.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний Т-эсийн лимфотроп вирүс (HTLV) нь ретровирүс бөгөөд мэдрэлийн тогтолцооны дархлаагаар зуучлагдсан өвчин үүсгэдэг. Хүний Т-эсийн лимфотроп вирүс хэвшинж 1 (HTLV-1) ба хүний Т-эсийн лимфотроп вирүс хэвшинж 2 (HTLV-2) нь биологийн ижил төстэй шинж чанартай, дамжих нийтлэг замтай, хоорондоо ойр төрлийн ретровирүсүүд юм.
Human T-cell lymphotropic virus (HTLV) is a retrovirus and causes immune mediated diseases of the nervous system. Human T-cell lymphotropic virus type 1 (HTLV-1) and Human T-cell lymphotropic virus type 2 (HTLV-2) are closely related retroviruses with similar biological properties and common modes of transport.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
HTLV-1-ээр халдварласан хүмүүсийн ихэнх нь шинж тэмдэггүй тээгч байх бөгөөд ойролцоогоор 2-5%-д архаг энцефаломиелопати буюу HTLV-1-тэй холбоотой миелопати/халуун бүсийн хөшүүн парапарез (HAM/TSP) үүснэ. Мэдрэлийн эмгэг үүсэхэд HTLV-2-ийн гүйцэтгэх үүрэг төдийлөн тодорхой бус. Гэсэн хэдий ч HTLV-2 нь HAM/TSP-тэй эмнэлзүйн хувьд төстэй эмгэгийн шалтгаан болдог бололтой. Миелопати нь голчлон HTLV-1 эндемик тархсан бүс нутаг, ялангуяа Баруун Энэтхэгийн арлууд ба Японд амьдардаг буюу тэндээс ирсэн хүмүүст тохиолддог боловч бусад орноос тохиолдлын чанартай өвчлөл бүртгэгдсэн. HTLV-2 нь Америкийн уугуул иргэдийн олон бүлэгт эндемик, дэлхий даяар мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн дунд эпидемик байдлаар тархсан. HTLV-1-тэй холбоотой миелопати нь эмнэлзүйд удаан даамжрах хөшүүн парапарез, мэдрэлийн гаралтай давсагны хямрал ба төдийлөн илэрхий бус мэдрэхүйн шинжээр илэрнэ. Энэ нь удаан эхэлж, архаг, тогтвортой даамжирдаг өвчин юм. Харьцангуй ховор илрэх мэдрэлийн шинжид бага тархины шинж, харааны мэдрэлийн хатингар, дүлийрэх, нистагм ба гавлын мэдрэлийн бусад алдагдал хамаарна. Лабораторийн шинжилгээгээр цус ба тархи-нугасны шингэнд (CSF) HTLV-1-ийн эсрэгбие буюу эсрэгтөрөгч илэрнэ. CSF-д лимфоцитын хөнгөн плеоцитоз, CSF-ийн уураг хөнгөнөөс дунд зэргээр ихсэх шинж илэрч болох ба цус ба/буюу CSF-д дэлбэнт лимфоцит илэрч болох бөгөөд боломжтой бол цус ба/буюу CSF-ээс вирүс ялгана.
Most people infected with HTMV-1 are asymptomatic carriers, about 2-5% will develop a chronic enecephalomyelopathy or HTLV-1-associated myelopathy/tropical spastic paraparesis (HAM/TSP). The role of HTLV-2 in the development of neurologcial disorders is less clear. However, HTLV-2 is apparently the cause of a disorder clinically similar to HAM/TSP. Myelopathy occurs predominantly in people inhabiting or coming from areas where HTLV-1 is endemic, particularly the West Indies and Japan, but sporadic cases have been reported from other countries. HTLV-2 is endemic in many Amerindian groups and epidemic in injecting drug users worldwide. The clinical features of HTLV-1-associated myelopathy manifests clinically by a slow progressive spastic paraparesis, neurogenic bladder disturbances, and less conspicious sensory signs . It is a disease with a slow onset and a chronic and steady progression. Less frequent neurological findings include cerebellar signs, optic atrophy, deafness, nystagmus and other cranial nerve deficits. Laboratory includes presence of HTLV-1 antibodies or antigens in the blood and cerebrospinal fluid (CSF). CSF may show mild lymphocyte pleocytosis, mild to moderate increase in protein in the CSF, lobulated lymphocyte may be present in blood and/or CSF and viral isolation when possible from blood and/or CSF.
ICD-10-тай харгалзах код