Cerebral ischaemia
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тархины нэг буюу олон хэсэгт үүссэн голомтот шигдээсээс үүдэлтэй мэдрэлийн голомтот үйл ажиллагааны цочмог алдагдал. Цочмог шигдээсийн нотолгоо нь a) шинж тэмдэг 24 цагаас дээш үргэлжилсэн, эсвэл b) тархины эмнэлзүйн хувьд хамааралтай хэсэгт мэдрэлийн дүрс оношилгоо буюу бусад аргаар тогтоогдсон байж болно. Энэ нэр томьёонд торлогийн шигдээс хамаарахгүй.
Acute focal neurological dysfunction caused by focal infarction at single or multiple sites of the brain. Evidence of acute infarction may come either from a) symptom duration lasting more than 24 hours, or b) neuroimaging or other technique in the clinically relevant area of the brain. The term does not include infarction of the retina.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Ном зохиолд ерөнхийдөө „гавлын гаднах“ гэсэн нэр томьёог хэрэглэдэг тул „тархины урд“ гэснийг „гавлын гаднах“ болгон өөрчилсөн. Тархины артерийг гавал доторх ба гавлын гаднах гэж хуваана. Гүрээний артерийн сифоны ихэнх хэсэг артерийн хатуу хальсыг нэвтрэх хэсгээс алслагдсан байрладаг тул гүрээний артерийн сифоныг гүрээний артерийн „гавал доторх“ хэсэгт оруулсан.
“Precerebral” have been changed to “extracranial” as the latter term is the one generally used in the literature. Arteries to the brain are divided into intracranial and extracranial. The carotid siphon is included in the “intracranial” part of the carotid artery as the major part of the carotid siphon is located distal to the dural passage of the artery.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Ишемийн харвалтын шалтгаан мэдэгдэж байвал шалтгаанаар нь кодлоно. Ишемийн харвалтын шалтгаан мэдэгдэхгүй бол 8B11.5- кодоор кодлоно. Харвалтын шалтгаан мэдэгдэхгүй бол 8B20 Ишемийн буюу цус алдалтын аль нь болохыг тодорхойлоогүй харвалт гэсэн кодоор кодлоно.
When the cause of ischaemic stroke is known, code to the cause. When the cause of ischaemic stroke is not known, code to 8B11.5-. When the cause of stroke is not known, code to 8B20 Stroke not known if ischaemic or haemorrhagic.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь цусны урсгал хангалтгүйгээс үүдэлтэй тархины үйл ажиллагааны гэнэтийн алдагдал юм. Энэ нь тодорхойгүй шинжтэй бөгөөд шинжилсэн тохиолдлын ойролцоогоор 30% нь энэ ангилалд хамаардаг.
This is a sudden loss of brain function due to a lack of adequate blood flow. It is of an uncertain nature, and approximately 30% of examined events fall into this category.
Хамаарна (Inclusions)
Кодлох заавар (Coding note)
Хэрэв анатомийн байршилд нэмэлт код ашиглаж байгаа бол харвалтад өртсөн артерийг сонгоно.
If an additional code is used for anatomy, the artery affected by the stroke should be selected.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал