Diseases of inner ear
Тодорхойлолт
Хэдэн секундээс хэдэн цаг, хааяа хэдэн өдөр үргэлжилдэг түр зуурын толгой эргэх, дүйнгэтэх буюу тэнцвэр алдагдах эмнэлзүйн хамшинж бөгөөд ерөнхийдөө тэнцвэрийн тогтолцооны түр зуурын, богино хугацааны үйл ажиллагааны алдагдлыг илтгэх шинж (жишээ нь, бөөлжис цутгах, нистагм, гэнэт унах) хамаарна. Мөн чихний дун буюу төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг илтгэх шинж тэмдэг буюу шинж илэрч болно. Тэнцвэрийн үечлэлт хамшинж нь ихэвчлэн давтагдах дайрал бүхий (өдөөгдсөн буюу аяндаа) үечилсэн эмгэгээс үүдэлтэй олон удаагийн, давтагдах тохиолдлыг илэрхийлэх боловч эхний тохиолдлын дараа анх илэрч болно.
A clinical syndrome of transient vertigo, dizziness, or unsteadiness lasting seconds to hours, occasionally days, and generally including features suggestive of temporary, short-lived vestibular system dysfunction (e.g., nausea, nystagmus, sudden falls). There may also be symptoms or signs suggesting cochlear or central nervous system dysfunction. Episodic vestibular syndrome usually connotes multiple, recurrent events caused by an episodic disorder with repeated spells (triggered or spontaneous), but may initially present after the first event.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хэдэн секундээс хэдэн цаг, хааяа хэдэн өдөр үргэлжилдэг түр зуурын толгой эргэх, дүйнгэтэх буюу тэнцвэр алдагдах эмнэлзүйн хамшинж бөгөөд ерөнхийдөө тэнцвэрийн тогтолцооны түр зуурын, богино хугацааны үйл ажиллагааны алдагдлыг илтгэх шинж (жишээ нь, бөөлжис цутгах, нистагм, гэнэт унах) хамаарна. Мөн чихний дун буюу төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг илтгэх шинж тэмдэг буюу шинж илэрч болно. Тэнцвэрийн үечлэлт хамшинж нь ихэвчлэн давтагдах дайрал бүхий (өдөөгдсөн буюу аяндаа) үечилсэн эмгэгээс үүдэлтэй олон удаагийн, давтагдах тохиолдлыг илэрхийлэх боловч эхний тохиолдлын дараа анх илэрч болно. Энэ хамшинжээр ихэвчлэн илэрдэг эмгэгт байрлалын намдуу явцтай гэнэтийн толгой эргэх, Меньерийн өвчин, тэнцвэрийн мигрень, сандралын дайралт, гипогликеми ба төвийн буюу захын тэнцвэрийн бүтцийг хамарсан тархины цус түр багасах дайрал орно.
A clinical syndrome of transient vertigo, dizziness, or unsteadiness lasting seconds to hours, occasionally days, and generally including features suggestive of temporary, short-lived vestibular system dysfunction (e.g., nausea, nystagmus, sudden falls). There may also be symptoms or signs suggesting cochlear or central nervous system dysfunction. Episodic vestibular syndrome usually connotes multiple, recurrent events caused by an episodic disorder with repeated spells (triggered or spontaneous), but may initially present after the first event. Disorders typically presenting this syndrome include benign paroxysmal positional vertigo, Menière’s disease, vestibular migraine, panic attacks, hypoglycemia, and transient ischemic attacks affecting central or peripheral vestibular structures.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тэнцвэрийн пароксизми (VP) нь хэдэн секундээс хэдэн минут үргэлжилдэг, ихэвчлэн өдөрт олон удаа давтагдах толгой эргэх буюу дүйнгэтэх дайралтаар илэрнэ. Дайрал ихэвчлэн аяндаа үүсэх боловч хааяа толгойн байрлал өөрчлөгдөхөд сэдээгдэж болно (энэ тохиолдолд үүнийг байрлалын намдуу явцтай гэнэтийн толгой эргэхээс ялгах шаардлагатай). Дагалдаж болох шинж тэмдэгт чих шуугих богино дайрал буюу сонсголын өөрчлөлт хамаарна. Дайралгүй завсарт тэнцвэрийн буюу сонсголын үйл ажиллагааны хөнгөн-дунд зэргийн алдагдал илэрч болно. Наймдугаар мэдрэлийн мэдрэл-судасны хөндлөн дарагдал нь таамаглаж буй механизм юм.
Vestibular paroxysmia (VP) is characterised by recurrent spells of vertigo or dizziness, lasting seconds to minutes, often many times a day. Attacks usually occur spontaneously but may occasionally be induced by changes of head position (which then needs to be distinguished from benign paroxysmal positioning vertigo). Possible accompanying symptoms are short attacks of tinnitus or changes in hearing. In the attack-free interval mild to moderate impairments of vestibular or audiological function may be found. Neurovascular cross-compression of the eighth nerve is the assumed mechanism.
ICD-10-тай харгалзах код