Diseases or disorders of orofacial complex
Энэ нь ам буюу нүүрний холбогдох эдэд байршсан эмгэг процесс, хямрал буюу хэвийн бус байдлыг хэлнэ
Тодорхойлолт
Гэмтлийн хүчин зүйл буюу тогтолцооны өвчний улмаас уруулын хэвийн бүтэц ба үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа хямрал буюу байдлын бүлэг.
A group of any derangement or condition affecting the normal structure and function of the lips resulting from traumatic factors or systemic disease.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хейлит нь уруулын үрэвсэлт байдлуудын ерөнхий нэр томьёо юм.
Cheilitis is the generic term given to inflammatory conditions of the lip.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амны булангийн хейлит нь халдвар, механик хүчин зүйл, тэжээлийн дутал ба янз бүрийн дерматоз зэрэг хэд хэдэн шалтгаантай байж болох урвалын процесс юм. Хавьтлын хейлит нь анхдагч цочроогч бодис, эсвэл хавьтсан бодисын эсрэг удаашралтай хэт мэдрэгшлийн харшлын урвалаас үүдэлтэй байж болно. Плазмоцитын хейлит нь нүх сүв орчмын урвалын мукозит юм. Гуужимхай хейлит нь мөн урвалын процесс бөгөөд өвчтөний зохиомол үйлдлийн хоёрдогч үр дагавар байх магадлалтай. Булчирхайлаг хейлит нь уруулын шүлсний булчирхай ба тэдгээрийн цоргын архаг үрэвсэлт эмгэг юм. Энэ нь энгийн, өнгөц идээт ба гүн идээт гэсэн гурван хэлбэртэй. Булчирхайлаг хейлит хорт хавдар болж хувирах чадамжтай. Грануломт хейлит нь ам-нүүрний грануломатозын нэг илрэл юм. Мелкерссон-Розенталийн хамшинж, саркоидоз ба Кроны өвчин зэрэг грануломт байдлууд грануломт хейлиттэй холбоотой байж болох, эсвэл энэ нь Мишерийн хейлит хэлбэрээр дангаараа илэрч болно. Фотохимийн хейлит нь янз бүрийн эмчилгээний аргад зохимжтой, хейлитийн хорт хавдрын өмнөх өөр нэг хэлбэр юм.
Angular cheilitis is a reactive process with several possible causes, including infections, mechanical, nutritional deficiency, and various dermatoses. Contact cheilitis may be caused by a primary irritant or a delayed hypersensitivity allergic reaction to contactants. Plasma cell cheilitis is a reactive periorificial mucositis. Exfoliative cheilitis is also a reactive process, probably secondary to factitious activity of the patient. Cheilitis glandularis is a chronic inflammatory disorder of the labial salivary glands and their ducts. There are three forms: simple, superficial suppurative, and deep suppurative. A premalignant potential is present in cheilitis glandularis. Cheilitis granulomatosa is one manifestation of orofacial granulomatosis. The granulomatous conditions of Melkersson-Rosenthal syndrome, sarcoidosis, and Crohn's disease may be associated with cheilitis granulomatosa or it may stand alone as Miescher's cheilitis. Actinic cheilitis is another premalignant form of cheilitis that is amenable to a variety of therapeutic modalities.
ICD-10-тай харгалзах код