Diseases or disorders of orofacial complex
Энэ нь ам буюу нүүрний холбогдох эдэд байршсан эмгэг процесс, хямрал буюу хэвийн бус байдлыг хэлнэ
Тодорхойлолт
Шүлсний булчирхай буюу шүлсний цоргын бүтцийн эдэд нөлөөлж, шүлс хэвийн ялгарах ба амны хөндий рүү зөөгдөхийг алдагдуулж болох буюу алдагдуулахгүй байж болох аливаа эмгэг байдал бүхий өвчний бүлэг.
A group of diseases with any pathological condition that affects the structural tissues of the salivary glands or the salivary ducts which may or not interfere with the normal production and transport of saliva into the oral cavity.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Шүлсний булчирхайн бүтцэд нөлөөлөх аливаа эмгэг процесс. Шүлсний цоргын чулуу цоргыг бөглөж, уйланхайн улмаас булчирхай өвдөх ба хавдахад хүргэж болно. Хорт хавдрын эсрэг олон эмчилгээ шүлсний урсгалыг алдагдуулж болно. Туяа эмчилгээ байнгын ксеростоми үүсгэж болох бол хими эмчилгээ шүлс ялгаралтыг зөвхөн түр хугацаанд алдагдуулж болно. Аллоген ясны чөмөг шилжүүлэн суулгасны дараах шилжүүлэн суулгасан эдийн эзэн биеийн эсрэг өвчин ам хатах ба олон тооны жижиг мукоцеле хэлбэрээр илэрч болно. Шүлсний булчирхайн хавдар тохиолдож болно.
Any pathological process which affects the structure of salivary glands. Salivary duct calculus may cause blockage of the ducts, causing pain and swelling of the gland because of cysts. Many anti-cancer treatments may impair salivary flow. Radiation therapy may cause permanent xerostomia, whereas chemotherapy may cause only temporary salivary impairment. Graft versus host disease after allogeneic bone marrow transplantation may manifest as dry mouth and many small mucoceles. Tumors of the salivary glands may occur.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шүлсний булчирхайн хатингар нь үхжил үүсгэхүйц хэмжээнд хүрээгүй шүлсний булчирхайн хатингаршил буюу хэмжээ багасах явдал юм. Энэ нь хоол тэжээлийн дутагдал, хэрэглээ дутагдах (ашиглагдахгүй байх буюу хөдөлгөөнгүй болох), цусан хангамж буурах, мэдрэлийн хангамж алдагдах, эсийн архаг гэмтэл буюу хөгшрөлт зэргийн хариуд үүсч болно. Үүнд Шогрений хамшинж, туяа эмчилгээ ба бөглөрөлт сиаладенит хамаарна.
Salivary gland atrophy is a wasting or decrease in size of salivary gland, which is not sufficient to cause necrosis. It may occur in response to poor nutrition, lack of use (disuse or immobilization), reduction in blood supply, loss of nerve supply, chronic cell injury, or ageing etc. It is including Sjögren's syndrome, irradiation therapy and obstructive sialadenitis.
ICD-10-тай харгалзах код