Diseases or disorders of orofacial complex
Энэ нь ам буюу нүүрний холбогдох эдэд байршсан эмгэг процесс, хямрал буюу хэвийн бус байдлыг хэлнэ
Тодорхойлолт
Энэ нь шүдний паалан, шүдний тугалмай буюу шүдний ясжмагийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөх байдлын бүлэг юм.
This is a group of conditions affecting the integrity of tooth enamel, dentine or cementum.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Голчлон химийн, физикийн буюу механик хүчин зүйл, эсвэл тэдгээрийн хослолоос бичил биетэн оролцсон буюу оролцоогүйгээр үүдэлтэй, шүдний хатуу эдийн (шүдний паалан, шүдний тугалмай буюу шүдний ясжмаг) бүрэн бүтэн байдалд дангаар буюу бүлгээр нөлөөлөх байдал
Conditions affecting the integrity of hard tissues of teeth (enamel, dentine or cementum) individually or as a group mainly caused by chemical, physical or mechanical factors or a combination thereof with presence or not of microroganisms
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шүдний урт тэнхлэгийн босоо буюу хэвтээ чиглэлд шүдний бүтцийн бүрэн бүтэн байдал алдагдах бөгөөд энэ нь паалан ба/буюу шүдний тугалмайг хамарч болно. Энэ байдлыг бүрэн бус хугарал гэж нэрлэх ба шүдэнд үйлчлэх нугалах ачаалалтай холбоотой байж болно. Зарим тохиолдолд шүдний зөөлц мөн өртөж болно.
Discontinuity of tooth structure in vertical or horizontal direction of the long axis of a tooth and which may affect enamel and/or dentine. This condition is referred as incomplete fracture and may be related to flexural loads acting on the teeth. In some cases the dental pulp may become affected.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амьд зөөлцийг шууд хамраагүй бүрэн бус хугарлыг ихэвчлэн ногоон мөчир хэлбэрийн хугарал гэж нэрлэдэг. Энэ байдал маш мэдрэг боловч өвчтөн тодорхой шүдийг бус, зөвхөн амны аль тал өртсөнийг зааж чаддаг. Хугарсан хэсгийн буйлны ирмэгийг шүд тойрны эд барьсан хэвээр байхаас бусад тохиолдолд амьд зөөлцийг хамраагүй бүрэн хугарал ихэвчлэн өвдөлтгүй байдаг.
Амьд зөөлцийг хамарсан хугарал үргэлж зөөлцийн халдвар ба хүнд өвдөлтөд хүргэдэг. Хүзүүний хэсгийн зарим шаантаг хэлбэрийн гажилтын гол шалтгаан нь хүчтэй (их) төвөөс зөрүүтэй хоршилтын хүч (бичил хугарал буюу абфракцад хүргэдэг холбогдох элэгдлийн талбай хэлбэрээр илэрдэг) гэж үзэх санал гаргасан. Ийм бичил хугарал шүдний хүзүүний хэсэг ийм ачааллын дор нугарах үед үүсдэг.
An incomplete fracture not directly involving a vital pulp is often termed a greenstick fracture. This condition is very sensitive, yet the patient can specify only which side of the mouth is affected rather than the specific tooth. Usually, pain is not associated with complete fracture not involving vital pulp, unless the gingival border of the fractured segment is still held by periodontal tissue.
Fracture involving vital pulp always results in pulpal infection and severe pain.It has been proposed that the predominant causative factor of some cervical, wedge-shaped defects is a strong( heavy) eccentric occlusal force (shown as an associated wear facet resulting in microfractures or abfractures. Such microfractures occur as the cervical area of the tooth flexes under such loads.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код