Ulcer of stomach or duodenum
Тодорхойлолт
Ходоодны шархлаа гэж хөндий дэх хүчил ба пепсиний идэмхий нөлөөний үр дүнд ходоодны салст бүрхүүлд үүссэн тодорхой цоорхойг хэлнэ. Гистологийн хувьд ходоодны шархлаа нь салст бүрхүүлийн булчин давхаргыг нэвтэлж салст доорх давхарга хүртэл хүрсэн салст бүрхүүлийн үхжил хэлбэрээр тодорхойлогдоно. Дурангийн буюу рентген шинжилгээгээр гэмтэц мэдэгдэхүйц гүнтэй харагдана. Хучуур эдийн доторлогооны цоорхой салст бүрхүүлийн булчин давхаргыг нэвтлэлгүй зөвхөн салст бүрхүүлд хязгаарлагдсан бол энэ өнгөц гэмтлийг „шалбархай“ гэж нэрлэнэ.
Gastric ulcer is defined as a distinct breach in the mucosa of the stomach as a result of caustic effects of acid and pepsin in the lumen. Histologically, gastric ulcer is identified as necrosis of the mucosa extending through the muscularis mucosae into the submucosa. In the endoscopic or radiological view, there is an appreciable depth of the lesion. When the break of epithelial lining is confined to the mucosa without penetrating through the muscularis mucosae, the superficial lesion is called ‘erosion’.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Ходоодны шархлаа нь ходоодны доторлогоонд үүссэн нүх юм. Энэ нүх нь ходоодны эсээс ялгардаг хүчиллэг хоол боловсруулах шүүсний идэмхий нөлөөгөөр үүснэ. Энэ өвчин хоол боловсруулах шүүсний хүчиллэг чанар ба ходоодны салст бүрхүүлийн хамгаалах механизмын тэнцвэр алдагдсан үед үүснэ. Хеликобактер пилорийн халдвар, үрэвслийн эсрэг эм хэрэглэх ба тамхи татах нь холбогдох хүчин зүйлсийн зарим нь юм. Энэ өвчин хорсох буюу хазаж өвдөх таагүй мэдрэмж гэж тодорхойлогддог хэвлийгээр өвдөх буюу аюулхайн дор өвдөх шинж үүсгэж болох бөгөөд мөн хорт хавдрын илрэл байж болно.
Gastric ulcer is a hole in the lining of the stomach. This hole is caused by corrosion of the acidic digestive juices, secreted by stomach cells. The disease occurs when there is imbalance of acidity of digestive juice and protective mechanism of the stomach mucous. Helicobacter pylori infection, use of anti-inflammatory medications, and cigarette smoking are some of the related factors. The disease can cause abdominal pain or epigastric pain described as a burning or gnawing discomfort, and also the disease can represent a malignancy.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Эозинофилт гастритаас үүдэлтэй ходоодны шархлаа.
Gastric ulcer caused by eosinophilic gastritis.
ICD-10-тай харгалзах код