Ulcer of stomach or duodenum
Тодорхойлолт
Дээд гэдэсний шархлаа гэж хөндий дэх хүчил ба пепсиний идэмхий нөлөөний үр дүнд дээд гэдэсний салст бүрхүүлд үүссэн тодорхой цоорхойг хэлнэ. Гистологийн хувьд дээд гэдэсний шархлаа нь салст бүрхүүлийн булчин давхаргыг нэвтэлж салст доорх давхарга хүртэл хүрсэн салст бүрхүүлийн үхжил хэлбэрээр тодорхойлогдоно. Дурангийн буюу рентген шинжилгээгээр гэмтэц мэдэгдэхүйц гүнтэй харагдана. Хучуур эдийн доторлогооны цоорхой салст бүрхүүлийн булчин давхаргыг нэвтлэлгүй зөвхөн салст бүрхүүлд хязгаарлагдсан бол энэ өнгөц гэмтлийг „шалбархай“ гэж нэрлэнэ.
Duodenal ulcer is defined as a distinct breach in the mucosa of the duodenum as a result of caustic effects of acid and pepsin in the lumen. Histologically, duodenal ulcer is identified as necrosis of the mucosa extending through the muscularis mucosae into the submucosa. In the endoscopic or radiological view, there is an appreciable depth of the lesion. When the break of epithelial lining is confined to the mucosa without penetrating through the muscularis mucosae, the superficial lesion is called ‘erosion’.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Спирт, цацраг, химийн бодис зэрэг гадны бодис болон бусад гадны шалтгаанаас үүдэлтэй дээд гэдэсний шархлаа.
Duodenal ulcer caused by external substances, such as alcohol, radiation, chemical agent and by other external causes.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Стероид бус үрэвслийн эсрэг эм зэрэг эмүүд дээд гэдэсний шархлаа үүсгэж болно. Шархлаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болох бусад эмд калийн хлорид, стероидыг стероид бус үрэвслийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэх, бисфосфонат ба микофенолат мофетил орно.
Medications such as NSAIDs can cause duodenal ulcer. Other drugs that may increase the risk of ulceration include potassium chloride, concomitant use of steroids with NSAIDs, bisphosphonates, and mycophenolate mofetil.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код