Diverticular disease of large intestine
Энэ нь бүдүүн гэдэсний булчин давхаргын сул цэгээр бүдүүн гэдэсний салст ба салстын доорх давхарга уут хэлбэрээр гадагш товойхоор илэрдэг эмнэлзүйн хэлбэрийг хэлнэ. Үүнд дивертикулит ба дивертикулез хоёул хамаарна. Бүдүүн гэдэсний цүлхэнт өвчин гэдэг нэр томьёог тодорхой дүрс оношилгооны ба эмгэг судлалын дүр төрхтэй, булчингийн өвөрмөц гажигтай, ихэвчлэн боловч үргэлж биш үрэвссэн буюу үрэвсээгүй цүлхэнтэй хавсардаг эмнэлзүйн тодорхой эмгэгийг тодорхойлоход хэрэглэдэг.
Тодорхойлолт
Дивертикулез гэсэн нэрийг сонгодог хэлбэрийн бүдүүн гэдэсний цүлхэнт өвчинд илэрдэг булчингийн гажигтай буюу гажиггүй, бүдүүн гэдсэнд олон тооны цүлхэн байгааг заахад л хэрэглэнэ. Олон тооны уутанцар (цүлхэн) бүхий байдлыг дивертикулез гэж нэрлэдэг. Дивертикулезтой ихэнх хүнд ямар нэг таагүй мэдрэмж буюу шинж тэмдэг илэрдэггүй. Гэвч зарим хүнд хэвлийн доод хэсгээр базлан өвдөх буюу эвгүйрхэх, гэдэс дүүрэх ба өтгөн хатах шинж илэрч болно.
The name diverticulosis is used merely to indicate the presence of multiple diverticula in the large intestine, with or without the accompanying muscle abnormalities found in classical diverticular disease. The condition of having multiple pouches (diverticula) is called diverticulosis. Most people with diverticulosis do not have any discomfort or symptoms. However, some people may experience crampy pain or discomfort in the lower abdomen, bloating, and constipation.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Энэ нь бүдүүн гэдэсний ханын булчин давхаргын сул хэсгээр салст ба салстын доорх давхарга гадагш товойсон цүлхэн бүдүүн гэдсэнд үүссэн, цус алдалтгүй байдал юм.
This is the condition of having diverticula in the large intestine, which are outpocketings of the mucosa and submucosa through weaknesses of muscle layers in the wall of the large intestine, without haemorrhage.
ICD-10-тай харгалзах код