Papulosquamous dermatoses
Эпидермис зузаарах ба хайрстах шинжээр илэрдэг арьсны эмгэгийн бүлэг. Гүвдрүү хайрст дерматозын үндсэн жишээ нь псориаз юм.
Тодорхойлолт
Псориаз нь эпидермисийн хэвийн бус эвэршил ба хэт үржлээр илэрдэг, түгээмэл, архаг, дахилтат, үрэвсэлт арьсны эмгэг юм. Энэ нь удамшлын хүчтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн олон бүс нутгийн хүн амын 2% орчимд тохиолддог. Псориазтай өвчтөний 10-20% хүртэлд үрэвсэлт полиартрит (псориазийн артрит) мөн илэрдэг. Псориазтай олон хүнд өвчин хязгаарлагдмал байдаг ч псориаз болон түүнтэй холбоотой артрит хоёулаа ихэвчлэн үйл ажиллагааны ба сэтгэл зүй-нийгмийн ихээхэн чадвар алдалт үүсгэнэ. Псориазын хүнд хэлбэрүүд ихэвчлэн бодисын солилцооны хамшинжтэй холбоотой бөгөөд үүний улмаас дундаж наслалт буурна.
Psoriasis is a common, chronic, relapsing, inflammatory skin disorder characterised by abnormal epidermal keratinization and hyperproliferation. It has a strong genetic component and affects some 2% of the populations of many regions of the world. Up to 10-20% of patients with psoriasis also experience an inflammatory polyarthritis (psoriatic arthritis). Although many people with psoriasis have limited disease, both psoriasis and its associated arthritis often cause major functional and psychosocial disability. The more severe forms of psoriasis are frequently associated with the metabolic syndrome and, as a result, a reduced life expectancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Эритродермит псориаз нь арьсны гадаргуугийн 90%-иас илүүг хамарсан, нийлсэн хүчтэй улайлтаар илэрдэг, псориазын хүнд, түгмэл үрэвсэлт хэлбэр юм. Эритродермит псориаз ихэвчлэн өмнө нь байсан өргөн тархсан, идэвхтэй товруут псориазаас үүсэх боловч de novo үүсч болно. Сэдээх буюу өдөөх хүчин зүйлд тогтолцооны глюкокортикостероидыг зогсоох, харьцангуй цөөн тохиолдолд метотрексатыг гэнэт зогсоох, гэрлийн эмчилгээний түлэгдэл буюу хавсарсан халдвар хамаарна. Өвчтөнд хипотерми буюу зүрхний цус шахалт ихэссэн зүрхний дутмагшил үүсч болно.
Erythrodermic psoriasis is a severe generalised inflammatory form of psoriasis characterised by confluent intense erythema involving more than 90% of the skin surface. Erythrodermic psoriasis usually develops from preceding extensive, active plaque psoriasis but may arise de novo. Precipitating or trigger factors include withdrawal of systemic glucocorticosteroids, and, less frequently, abrupt discontinuation of methotrexate, phototherapy burns, or intercurrent infections. Patients may develop hypothermia or high output cardiac failure.
ICD-10-тай харгалзах код