Disorders of eccrine sweat glands or sweating
Энэ бүлэгт хөлрөлт ихсэх буюу багасах (тус тус хэт хөлрөх ба хөлс багасах) ба өнгөц шүүрэх булчирхайн цорго бөглөрөх (хөлсний тууралт) зэргээр илэрдэг эмгэг хамаарна.
Тодорхойлолт
Хэт их хөлрөх. Байршмал хэлбэрийн үед хамгийн их тохиолддог байршил нь алга, ул, суга, цавины нугалаас ба хярзангийн хэсэг юм. Сэтгэл хөдлөлийн хүчин зүйл нөлөөлж болно. Тархмал хэт хөлрөх нь халуун, чийглэг орчин, халууралт буюу хүчтэй дасгал хөдөлгөөнөөр өдөөгдөж болно.
Excessive sweating. In the localised type, the most frequent sites are the palms, soles, axillae, inguinal folds, and the perineal area. Emotional factors may play a part. Generalised hyperhidrosis may be induced by a hot, humid environment, by fever, or by vigorous exercise.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тодорхой, хязгаарлагдмал байршилд хэт их хөлрөх.
Excessive sweating in specific and localised sites.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Алга ба улны хэт их хөлрөлт. Энэ нь ихэвчлэн хоёр талын байдаг. Алганы хэт хөлрөх нь сэтгэл санааны стрессээр өдөөгдөж болох боловч хүнд тохиолдолд тасралтгүй байж, нийгмийн хэвийн харилцаанд саад болох ба бичих, хоол бэлтгэх буюу цаас барих зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулснаар хөдөлмөрийн чадварыг ихээр алдагдуулж болно. Улны хэт хөлрөх нь алганы хэт хөлрөхтэй хавсарч болох боловч дангаараа ч тохиолдож болно.
Excessive sweating of palms and soles. This is usually bilateral. Palmar hyperhidrosis may be triggered by emotional stress but, in severe cases, can be continuous and cause major disability by inhibiting normal social interaction and interfering with everyday tasks such as writing, preparing food or handling papers. Plantar hyperhidrosis may accompany palmar hyperhidrosis but may occur independently.
ICD-10-тай харгалзах код