Skin disorders provoked by external factors
Химийн цочроогч бодис ба харшил үүсгэгч, хор, даралт, хүйтэн, халуун, нарны гэрэл, цацраг ба физик гэмтэл зэрэг гадаад физик, химийн буюу хүрээлэн буй орчны янз бүрийн хортой нөлөөнд арьс өртсөний шалтгаант арьсны эмгэгийн том бүлэг.
Тодорхойлолт
Хэвтрийн холгоос нь удаан хугацааны даралт, эсвэл даралт ба зүсэлтийн хүчний хамтын нөлөөгөөр арьс ба доорх эдэд байршмал гэмтэл ба ишемит үхжил үүссэнээс үүснэ; биеийн ясны товгор нь хамгийн их өртдөг байршил юм; хөдөлгөөнгүй байдал ба бие сульдах нь гол нөлөөлөх хүчин зүйл юм.
Pressure ulcers result from localised injury and ischaemic necrosis of skin and underlying tissues due to prolonged pressure, or pressure in combination with shear; bony prominences of the body are the most frequently affected sites; immobility and debility are major contributing factors.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
1-р зэргийн хэвтрийн холгоос нь арьсны шархлааны урьдал байдал юм. Арьс бүтэн хэвээр байх боловч ихэвчлэн ясны товгор дээр байршмал хэсэгт дарахад цайрдаггүй улайлт илэрнэ. Энэ хэсэг нь зэргэлдээх эдтэй харьцуулахад өвдөлттэй, хатуу, зөөлөн, илүү дулаан буюу илүү хүйтэн байж болно. Бараан арьстай хүнд үүнийг илрүүлэхэд хэцүү байж болох ч өртсөн хэсэг нь эргэн тойрны арьснаас өнгөөрөө ялгаатай байж болно. 1-р зэргийн хэвтрийн холгоос байгаа нь илэрхий шархлаа болж даамжрах эрсдэлтэй хүнийг илтгэж болно.
Pressure ulceration grade I is a precursor to skin ulceration. The skin remains intact but there is non-blanchable redness of a localised area, usually over a bony prominence. The area may be painful, firm, soft, warmer or cooler as compared to adjacent tissue. It can be difficult to detect in individuals with dark skin but affected areas may differ in colour from the surrounding skin. The presence of pressure ulceration grade 1 may indicate persons at risk of progressing to frank ulceration.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код