Skin disorders provoked by external factors
Химийн цочроогч бодис ба харшил үүсгэгч, хор, даралт, хүйтэн, халуун, нарны гэрэл, цацраг ба физик гэмтэл зэрэг гадаад физик, химийн буюу хүрээлэн буй орчны янз бүрийн хортой нөлөөнд арьс өртсөний шалтгаант арьсны эмгэгийн том бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Энгийн хавьтлын цочролт дерматит нь арьсанд хортой нэг буюу хэд хэдэн бодистой цочмог, эсвэл удаан хугацаанд давтан хавьтсанаар өдөөгдсөн экземт урвал юм. Түгээмэл цочроогч бодист тос арилгагч бодис (уусгагч, саван, угаалгын нунтаг), хүчил (органик бус ба органик аль аль нь) ба шүлт (жишээ нь натрийн гидроксид ба нойтон цемент) хамаарна.
Irritant contact dermatitis is an eczematous reaction provoked by acute or prolonged and repeated contact with a substance or substances which are injurious to the skin. Common irritants include defatting agents (solvents, soaps and detergents), acids (both inorganic and organic) and alkalis (e.g. sodium hydroxide and wet cement).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үрэлт, хөлрөлт ба биеийн шингэнтэй хавьтсанаас улбаалсан энгийн хавьтлын цочролт дерматит. Биеийн шингэнээс үүсэх цочрол нь pH өндөр буюу бага байх, уураг задлагч фермент, эсвэл эдгээр хоёулаас үүдэлтэй байж болно; цочроох нөлөө нь хөлрөлт ба хоорондоо шүргэлцсэн арьсны гадаргуугийн давтагдсан үрэлтээр хүндэрч, эсвэл зөвхөн эдгээрээс үүсч болно.
Irritant contact dermatitis due to friction, sweating and contact with body fluids. Irritation from body fluids may be due to high or low pH, to proteolytic enzymes or both; the irritant effect may be aggravated or caused solely by sweating and repetitive friction of apposed skin surfaces.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ходоод-гэдэсний шүүрэл, өтгөн, шээс, идээ, салс буюу цэвэрлэгээний материалтай удаан хугацаанд буюу давтан хавьтсанаас үүдэлтэй, стом буюу цоргыг хүрээлсэн арьсны энгийн хавьтлын цочролт дерматит.
Irritant contact dermatitis of skin surrounding stomas or fistulas caused by prolonged or repeated contact with gastrointestinal secretions, faeces, urine, pus, mucus, or cleansing materials.
ICD-10-тай харгалзах код