Infection related arthropathies
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй үений өвчин.
Шалтгааны холбооны дараах төрлүүдийг ялгана. a) үений шууд халдвар: үүсгэгч үений бүрхүүлийн эдэд нэвтэрч, үенд бичил биетний антиген илэрнэ; b) шууд бус халдвар нь хоёр төрөлтэй байж болно: биеийн бичил биетний халдвар тогтоогдсон боловч үенд үүсгэгч ч, антиген ч илрэхгүй байх реактив артропати, ба бичил биетний антиген илэрдэг боловч үүсгэгчийг ялган авах нь тогтмол бус, байрын үржлийн нотолгоо байхгүй халдварын дараах артропати.
Тодорхойлолт
Биеийн өөр хэсгийн халдвар, аутоиммун өвчин буюу вакцинжуулалтын дараа үүсэх үений өвчин. Энэ өвчин нь халдвар, аутоиммун өвчин буюу вакцинжуулалтад хариу урвал болж үе хоёрдогчоор үрэвсэхээр илэрнэ. Өмнөх халдварын түгээмэл байршил нь гэдэсний буюу шээс бэлгийн тогтолцоо юм.
A disease of the joints, caused by an infection in another part of the body, auto-immune disease, or post-vaccination. This disease is characterised by a secondary inflammation of the joints in reaction to infection, auto-immune disease, or vaccination. Common previous sites of infection are the enteric or genitourinary system.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
1999 онд Берлинд болсон Реактив артритын асуудлаарх Олон улсын дөрөв дэх семинарын үеэр эмнэлзүйн дүр зураг ба сэдээгч эмгэг төрүүлэгч „ердийн“ байх тохиолдолд л реактив артрит гэсэн нэр томьёог хэрэглэх талаар зөвшилцөлд хүрсэн. Ердийн эмгэг төрүүлэгч ба бэлгийн замын халдварын хамгийн түгээмэл шалтгаан нь Chlamydia trachomatis бактери бөгөөд халдвар авсан өвчтөний 4%-д реактив артрит үүснэ. Ходоод-гэдэсний замын ердийн бичил биетэнд Yersinia, Salmonella, Shigella, Campylobacter бактери, харьцангуй цөөн тохиолдолд Clostridium difficile бактери хамаарна. Эдгээр сонгодог эмгэг төрүүлэгчээс гадна бусад сэжигтэй хүчин зүйлсийн жагсаалт нэмэгдсээр байгаа бөгөөд жишээ нь вакцинжуулалтын дараа болон цахиурын давхар исэл зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлд өртсөний дараа үүсэх артрит хамаарна.
In 1999, during the Fourth International Workshop on Reactive Arthritis in Berlin, a consensus was reached to use the term reactive arthritis only if the clinical picture and the triggering pathogens are "typical." The typical pathogen and most common cause of genital infections is Chlamydia trachomatis; 4% of infected patients develop reactive arthritis. Typical microbes in the gastrointestinal tract include Yersinia, Salmonella, Shigella, Campylobacter, and less frequently, Clostridium difficile. Besides these classic pathogens, there is a growing list of other alleged candidates, such as arthritis developing after vaccination and exposure to environmental factors, such as silica.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Мөн үндсэн өвчин буюу шалтгааныг кодлоно.
Code also the underlying disease or aetiology.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Кодлох заавар (Coding note)
Мөн үндсэн өвчин буюу шалтгааныг кодлоно.
Code also the underlying disease or aetiology.
ICD-10-тай харгалзах код