Diseases of the female genital system
Тодорхойлолт
Цэвэршилтийн болон цэвэршилт тойрны үеийн эмгэг өөрчлөлтөөр илэрдэг, эмэгтэйчүүдэд тохиолддог аливаа эмгэг.
Any disorder affecting females, characterised by pathological changes during the menopausal and perimenopausal periods.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өндгөвчийн фолликулын үйл ажиллагаа алдагдах ба цусны эргэлтэд байгаа эстрогены түвшин буурахаас үүдэлтэй, эмэгтэйчүүдэд тохиолддог байдал. Энэ байдал нь биений юм зогсох, халуу дүүгэх, бэлэг эрхтэний хатингарт өөрчлөлт, сэтгэц-физиологийн нөлөө ба ясны нягт буурахаар илэрнэ. Оношийг биений юмгүйдэл зэрэг сэтгэц-физиологийн нөлөөг тогтоохын тулд өвчний өгүүлэмж цуглуулах, мөн цусны сорьцод гипоэстрогенеми ба ийлдсийн FSH-ийн түвшин ихэссэнийг илрүүлж баталгаажуулна.
A condition affecting females, caused by the loss of ovarian follicular function and decline in circulating blood oestrogen levels. This condition is characterised by the cessation of menstruation, hot flushes, atrophic genital changes, psychophysiological effects, and bone loss. Confirmation is by taking a patient history to determine psychophysiological effects such as the presence of amenorrhoea, and identification of hypooestrogenaemia and elevated serum FSH levels in a blood sample.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өндгөвчийн фолликулын үйл ажиллагаа аажмаар алдагдах ба цусны эргэлтэд байгаа эстрогены түвшин буурахаас үүдэлтэй, эмэгтэйчүүдэд тохиолддог байдал. Энэ байдал нь биений юмны ховор буюу жигд бус цус алдалт, өндгөвчийн үйл ажиллагааны өөрчлөлт, бэлэг эрхтэний аажмаар үүсэх хатингарт өөрчлөлт, сэтгэц-физиологийн нөлөөгөөр илэрнэ. Оношийг сэтгэц-физиологийн нөлөөг тогтоохын тулд өвчний өгүүлэмж цуглуулж баталгаажуулна.
A condition affecting females, caused by gradual loss of ovarian follicular function and decline in circulating blood estrogen levels. This condition is characterised by infrequent or irregular menstrual bleeding, alterations in the functioning of the ovary, and gradual atrophic genital changes, psychophysiological effects. Confirmation is by taking a patient history to determine psychophysiological effects.
ICD-10-тай харгалзах код