Diseases of the female genital system
Тодорхойлолт
Хиймэл буюу хагас хиймэл аргаар жирэмслэлт үүсгэхэд хэрэглэсэн аливаа арга хэмжээнээс үүдэлтэй буюу түүний дараа үүссэн аливаа хүндрэл.
Any complication caused by or subsequent to any intervention used to achieve pregnancy by artificial or partially artificial means.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ихэвчлэн тарьдаг үргүйдлийн эмчилгээ хэрэглэсний дараа хүний хорионы гонадотропин даавар ихэссэнээс үүдэлтэй дотоод шүүрлийн тогтолцооны өвчин. Энэ өвчин нь өндгөвч томрох ба гемодинамикийн буюу бодисын солилцооны хүндрэлээр илэрнэ. Энэ өвчин мөн шинж тэмдгийн зэргээс хамааран хэвлийгээр өвдөх, хэвлий дүүрэх буюу жин нэмэгдэхээр илэрч болно.
A disease of the endocrine system, caused by elevated human chorionic gonadotropin hormone, commonly after the use of injectable fertility treatments. This disease is characterised by ovarian enlargement, and hemodynamic or metabolic complications. This disease may also present with abdominal pain, abdominal bloating, or weight gain depending on graded symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эмнэлзүйн ба лабораторийн өргөн хүрээний илрэлээр тодорхойлогддог, өндгөвчийг сэдээхэд үзүүлэх тогтолцооны хэт хариу урвал. Үүнийг хэвлий цүлцийх, өндгөвч томрох зэрэг ба амьсгалын, гемодинамикийн ба бодисын солилцооны хүндрэлээс хамааран хөнгөн, дунд зэргийн буюу хүнд гэж ангилна. Хөнгөн: Хэвлийд бага зэрэг эвгүй мэдрэмжтэй, өндгөвчний хэмжээ 5 cm-ээс бага бөгөөд ажиглалт ба „аарцгийн амралт“-аас өөр эмнэлгийн оролцоо шаардлагагүй. Дунд зэргийн: Хэвлийд дунд зэргийн эвгүй мэдрэмж ба/буюу асцитын бусад шинж тэмдэгтэй, цус өтгөрөлтгүй (Hct < 45), аль нэг өндгөвчний хэмжээ 5-10 cm байна. Хүнд: Хэвлийд хүчтэй эвгүй мэдрэмж ба/буюу асцитын бусад шинж тэмдэг, цус өтгөрөлт (Hct >45) ба/буюу ажиглалт ба/буюу эмнэлгийн оролцоо (хэвлийн хөндийг хатгах, мушгиралтыг засах, бусад,....) хийхээр эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай биохимийн бусад ноцтой өөрчлөлт.
an exaggerated systemic response to ovarian stimulation characterized by a wide spectrum of clinical and laboratory manifestations. It is classified as mild, moderate or severe according to the degree of abdominal distention, ovarian enlargement and respiratory, hemodynamic and metabolic complications. Mild: Mild abdominal discomfort with ovaries less than 5 cm and no medical intervention other than observation and ""pelvic rest"" are required. Moderate: Moderate abdominal discomfort and or other symptoms of ascites, no hemoconcentation (Hct < 45) with either ovary between 5-10 cm in size. Severe: Severe abdominal discomfort and/or other symptoms of ascites, hemoconcentration (Hct >45) and/or other serious biochemical abnormalities requiring hospitalization for observation and/or for medical intervention (paracentesis, detorsion, other,....)".
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код