Glomerular diseases
Түүдгэнцрийн эмгэг өөрчлөлтөөр илэрдэг аливаа өвчин.
Тодорхойлолт
Тогтвортой альбуминури >3mg/mmol креатинин буюу >30mg/day байхыг хэвийн бус гэж үзэх бөгөөд энэ нь бөөрний архаг өвчнийг (CKD) заах ба ихэвчлэн түүний анхны илрэл болдог. Чихрийн шижинтэй өвчтөн зэрэг „эрсдэлтэй“ өвчтөнд CKD-г илрүүлэх хяналтын үед ихэнх эмнэлзүйн удирдамжид альбуминури илрүүлэх шээсний шинжилгээ хийхийг зөвлөдөг. Энэ онош нь биеийн байрлалаас хамааралт буюу биеийн дасгал хөдөлгөөнөөр өдөөгдсөн протейнури зэрэг үе үе илэрдэг протейнурид, мөн Бенс-Джонсын (иммуноглобулины хөнгөн гинжин) протейнури зэрэг альбуминурийн бус протейнурид хамаарахгүй.
Persistent albuminuria >3mg/mmol creatinine or >30mg/day is regarded as abnormal, indicative and often the first manifestation of chronic kidney disease (CKD). In surveillance for CKD in “at risk” patients such as diabetics, urinalysis for albuminuria is recommended by most clinical practice guidelines. This diagnosis does not refer to intermittent proteinuria as in orthostatic or exercise induced proteinuria, nor to non-albuminuric proteinuria such as Bence Jones (immunoglobulin light chain) proteinuria.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Шээсэнд альбумин хэт их хэмжээгээр илрэх бөгөөд энэ нь түүдгэнцрийн шүүлтийн нэвчимхий чанар хэвийн бус болсныг илтгэнэ. Шээсний ерөнхий төвлөрлийн хэлбэлзлийг засварлахын тулд цаг тогтоон цуглуулсан шээс буюу шээсний санамсаргүй дээжээр, төвлөрлийг шээсний креатинины төвлөрөлд тохируулан тоон үзүүлэлтээр тодорхойлж болно. Тогтвортой ба дунд буюу түүнээс хүнд зэргийн байх үед ихэвчлэн чихрийн шижингийн гломерулосклероз, гломерулонефрит буюу амилоидоос үүдэлтэй гэх мэт илэрхий түүдгэнцрийн өвчнийг заана.
Presence of excessive albumin in the urine, indicating abnormal permeability glomerular filtration. Can be quantitated by either timed collections or spot urine samples with the concentration adjusted to the urine creatinine concentration to correct for variations in overall urine concentration. When persistent and of moderate or greater severity usually indicates overt glomerular disease such as caused by diabetic glomerulosclerosis, glomerulonephritis or amyloid.
ICD-10-тай харгалзах код