Urolithiasis
Усгүйжилт, шээсний хэмжээ буюу шингэний урсгалын хурд буурах, эсвэл кальци, оксалат, магни, цистин ба фосфат зэрэг эрдэс бодисын ялгаралт ихсэхээс үүдэлтэй шээс ялгаруулах тогтолцооны байдал. Энэ байдал нь шээс ялгаруулах тогтолцоонд үүссэн буюу шээс ялгаруулах тогтолцоонд байрласан чулуугаар илэрнэ. Оношийг хэвлийн рентген зураг буюу судсаар тодосгогч тарьж хийх пиелографиар баталгаажуулна.
Тодорхойлолт
Усгүйжилт, шээсний хэмжээ буюу шингэний урсгалын хурд буурах, эсвэл кальци, оксалат, магни, цистин ба фосфат зэрэг эрдэс бодисын ялгаралт ихсэхээс үүдэлтэй шээс ялгаруулах тогтолцооны байдал. Энэ байдал нь шээсний дээд замд (бөөрний хөхлөгт) байрласан шээсний чулуугаар илэрнэ. Энэ байдал цустай шээх, дизури, эсвэл сүвээ, хэвлийн доод хэсэг буюу цавиар өвдөхөөр илэрч болно. Оношийг чулуу байгаа эсэх ба түүний байршлыг тогтоох хэвлийн рентген зургаар баталгаажуулна.
A condition of the urinary system, caused by dehydration, decreased urine volume or fluid flow rates, or increased excretion of minerals such as calcium, oxalate, magnesium, cystine, and phosphate. This condition is characterised by urinary calculi located in the upper urinary tract (renal papilla). This condition may present with haematuria, dysuria, or pain in the flank, lower abdomen, or groin. Confirmation is by abdominal radiography to determine the presence and location of calculi.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Усгүйжилт, шээсний хэмжээ буюу шингэний урсгалын хурд буурах, эсвэл кальци, оксалат, магни, цистин ба фосфат зэрэг эрдэс бодисын ялгаралт ихсэхээс үүдэлтэй бөөрний байдал. Энэ байдал нь бөөр, бөөрний аяганцар буюу бөөрний тэвшинцэрт байрласан шээсний чулуугаар илэрнэ. Энэ байдал цустай шээх, дизури, эсвэл сүвээ, хэвлийн доод хэсэг буюу цавиар өвдөхөөр илэрч болно. Оношийг чулуу байгаа эсэх ба түүний байршлыг тогтоох хэвлийн рентген зургаар баталгаажуулна.
A condition of the kidney, caused by dehydration, decreased urine volume or fluid flow rates, or increased excretion of minerals such as calcium, oxalate, magnesium, cystine, and phosphate. This condition is characterised by the urinary calculi located in the kidney, in renal calyces, or in the renal pelvis. This condition may present with haematuria, dysuria, or pain in the flank, lower abdomen, or groin. Confirmation is by abdominal radiography to determine the presence and location of calculi.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Бөөрний чулуу нь бөөрөнд үүссэн, рентген шинжилгээгээр илрэх хэмжээтэй буюу эмнэлзүйн шинж тэмдэг үүсгэдэг талст бөөгнөрөл юм. Чулууны бүрэлдэхүүн нь үүсэх үйл явцаасаа хамаарч өөр өөр байдаг бөгөөд энэ нь эмнэлзүйн үнэлгээ, эмчилгээ ба тавиланг тодорхойлно. Чулуу үүсэх шалтгаанд суурь бусад олон тогтолцооны өвчин хамаарна. Бөөрний чулуутай өвчтөнд цустай шээхээс өөр шинж тэмдэг илрэхгүй байж болно; чулуу томрохын хэрээр бөөрөөр цочмог хатгах нь гэнэт үүсч болно.
Calculus of kidney is a crystalline mass formed in the kidney with radiologically detectable size, or clinical symptoms. The composition of the calculus is variable by its process of formation, and it determines the clinical evaluation, treatment, and prognosis. The causes of formation of calculus include many other underlying systemic diseases. The patient with calculus of kidney may not have any symptoms but haematuria; acute renal colic can arise suddenly by the growth of the calculus.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бөөрний тэвшинцэрт байрлаж нэг буюу хэд хэдэн аяганцрын салбар руу үргэлжилсэн том, салаалсан, струвит буюу кальцийн карбонат апатитын чулуу, мөн халуурах, цустай шээх буюу сүвээгээр өвдөхөөр илэрч, бөөрний дутмагшил ба амь насанд аюултай үжилд хүргэдэг бөөрний байдал. Энэ байдал шээсний замын халдвартай холбоотой байж болно. Оношийг хэвлийн хэсгийн дүрс оношилгоогоор баталгаажуулна.
A condition of the kidney, characterised by large, branched, struvite or calcium carbonate apatite calculi within the renal pelvis and extending into one or more caliceal extensions, and fever, haematuria, or flank pain, leading to renal failure and life-threatening sepsis. This condition may be associated with urinary tract infection. Confirmation is by imaging of the abdominal region.
ICD-10-тай харгалзах код