Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Бэлгийн дур буурах хямрал нь дараах шинжийн аль нэгээр илрэх, бэлгийн үйл ажиллагаанд оролцох хүсэл буюу сэдэл үгүй байх эсвэл илт буурахаар илэрнэ: 1) аяндаа үүсэх хүсэл (бэлгийн бодол буюу төсөөлөл) буурах буюу үгүй байх; 2) эротик дохио ба өдөөлтөд хариу болж үүсэх хүсэл буурах буюу үгүй байх; эсвэл 3) бэлгийн үйл ажиллагаа эхэлсний дараа түүнд хүсэл буюу сонирхлоо хадгалж чадахгүй байх. Аяндаа үүсэх буюу хариу болж үүсэх хүсэл буурах эсвэл үгүй байх, эсвэл бэлгийн үйл ажиллагаанд хүсэл буюу сонирхлоо хадгалж чадахгүй байх энэ хэв маяг дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Hypoactive Sexual Desire Dysfunction is characterised by absence or marked reduction in desire or motivation to engage in sexual activity as manifested by any of the following: 1) reduced or absent spontaneous desire (sexual thoughts or fantasies); 2) reduced or absent responsive desire to erotic cues and stimulation; or 3) inability to sustain desire or interest in sexual activity once initiated. The pattern of diminished or absent spontaneous or responsive desire or inability to sustain desire or interest in sexual activity has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бэлгийн дур буурах хямрал нь тухайн хүн үүнийг мэдэрдэггүй байсан хэсэг хугацааны дараа эхэлсэн бөгөөд хүссэн хариу урвал одоогоор зарим нөхцөлд, зарим хамтрагчтай, эсвэл зарим өдөөлтөд хариу үзүүлэхэд үгүй буюу суларсан боловч бусад нөхцөлд тийм биш байна.
The onset of hypoactive sexual desire dysfunction has followed a period of time during which the person did not experience it and the desired response is currently absent or diminished in some circumstances, with some partners, or in response to some stimuli, but not in other situations.
ICD-10-тай харгалзах код