Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Бэлгийн сэрэл хөдлөлийн хямралд бэлгийн сэрэл хөдлөлийн физиологийн буюу субъектив талын бэрхшээл хамаарна.
Sexual arousal dysfunctions include difficulties with the physiological or the subjective aspects of sexual arousal.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмэгтэйн бэлгийн сэрэл хөдлөлийн хямрал нь эмэгтэйд бэлгийн өдөөлтөд үзүүлэх хариу урвал үгүй байх буюу илт буурахаар илэрдэг бөгөөд энэ нь дараах шинжийн аль нэгээр илэрнэ: 1) Оодой-үтрээ чийгших, бэлэг эрхтэн цусаар дүүрэх ба бэлэг эрхтний мэдрэг байдал зэрэг бэлэг эрхтний хариу урвал үгүй байх буюу илт буурах; 2) Хөхний толгой хатуурах, арьс улайх, зүрхний цохилт олшрох, цусны даралт ихсэх ба амьсгал олшрох зэрэг бэлэг эрхтний бус хариу урвал үгүй байх буюу илт буурах; 3) Аливаа төрлийн бэлгийн өдөөлтөөс бэлгийн сэрэл хөдлөлийн мэдрэмж (бэлгийн догдлол ба бэлгийн таашаал) үгүй байх буюу илт буурах. Бэлгийн өдөөлтөд үзүүлэх хариу урвал үгүй байх буюу илт буурах нь бэлгийн үйл ажиллагаанд орох хүсэлтэй, бэлгийн өдөөлт хангалттай байгаа хэдий ч илэрдэг, дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Female sexual arousal dysfunction is characterised by absence or marked reduction in response to sexual stimulation in women, as manifested by any of the following: 1) Absence or marked reduction in genital response, including vulvovaginal lubrication, engorgement of the genitalia, and sensitivity of the genitalia; 2) Absence or marked reduction in non-genital responses such as hardening of the nipples, flushing of the skin, increased heart rate, increased blood pressure, and increased respiration rate; 3) Absence or marked reduction in feelings of sexual arousal (sexual excitement and sexual pleasure) from any type of sexual stimulation. The absence or marked reduction in response to sexual stimulation occurs despite the desire for sexual activity and adequate sexual stimulation, has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код