Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Бэлгийн сэрэл хөдлөлийн хямралд бэлгийн сэрэл хөдлөлийн физиологийн буюу субъектив талын бэрхшээл хамаарна.
Sexual arousal dysfunctions include difficulties with the physiological or the subjective aspects of sexual arousal.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эрэгтэйн бэлэг эрхтэн хөшилтийн хямрал нь эрэгтэй хүн бэлгийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц хугацаа буюу хатуулагтай бэлэг эрхтний хөшилтөд хүрэх буюу түүнийг хадгалах чадваргүй байх эсвэл энэ чадвар нь илт буурахаар илэрнэ. Бэлэг эрхтэн хөших бэрхшээлийн энэ хэв маяг нь бэлгийн үйл ажиллагаанд орох хүсэлтэй, бэлгийн өдөөлт хангалттай байгаа хэдий ч илэрдэг, дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Male erectile dysfunction is characterised by inability or marked reduction in the ability in men to attain or sustain a penile erection of sufficient duration or rigidity to allow for sexual activity. The pattern of erectile difficulty occurs despite the desire for sexual activity and adequate sexual stimulation, has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код