Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Дур ханах үйлийн хямрал гэдэг нь дур ханалтын субъектив мэдрэмжтэй холбоотой бэрхшээлийг хэлнэ.
Orgasmic dysfunctions refer to difficulties related to the subjective experience of orgasm.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Аноргазми нь дур ханалт огт мэдрэгдэхгүй буюу илт ховор мэдрэгдэх, эсвэл дур ханалтын мэдрэмжийн эрчим илт суларсан байхаар илэрнэ. Эмэгтэйд үүнд дур ханалт илт удаашрах нь хамаарах бөгөөд эрэгтэйд үүнийг эрэгтэйн дур ханалт удаашрах эмгэг гэж оношилно. Дур ханалт үгүй байх, удаашрах, эсвэл давтамж буюу эрчим нь буурах энэ хэв маяг нь бэлгийн үйл ажиллагаа ба дур ханалтын хүсэл зэрэг бэлгийн өдөөлт хангалттай байгаа хэдий ч илэрдэг, дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Anorgasmia is characterised by the absence or marked infrequency of the orgasm experience or markedly diminished intensity of orgasmic sensations. In women, this includes a marked delay in orgasm, which in men would be diagnosed as Male Delayed Ejaculation. The pattern of absence, delay, or diminished frequency or intensity of orgasm occurs despite adequate sexual stimulation, including the desire for sexual activity and orgasm, has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал