Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Үрийн шингэн гадагшлах үйлийн хямрал гэдэг нь эрэгтэйд үрийн шингэн гадагшлахтай холбоотой бэрхшээлийг хэлэх бөгөөд үүнд үрийн шингэн гадагшлах хүртэлх хугацааг хэт богино (эрэгтэйн хэт хурдан дур ханах эмгэг) буюу хэт урт (эрэгтэйн дур ханалт удаашрах эмгэг) гэж мэдрэх байдал хамаарна.
Ejaculatory dysfunctions refer to difficulties with ejaculation in men, including ejaculatory latencies that are experienced as too short (Male early ejaculation) or too long (Male delayed ejaculation).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код