Disorders of newborn related to length of gestation or fetal growth
Ураг умай дотор тээгдэж, хөгжих хугацааны урттай холбоотой байдлын бүлэг.
Тодорхойлолт
Ихэвчлэн жирэмсний хугацаа > 290 буюу 294 хоног (42 долоо хоног) байхыг хэлнэ; төрөх үеийн жин их = >4000g.
Usually implies gestation > 290 or 294 days (42 weeks); high birthweight = >4000g.
Кодлох заавар (Coding note)
Төрөх үеийн жин ба жирэмсний хугацаа хоёрын аль аль нь мэдэгдэж байгаа нөхцөлд ангилахдаа төрөх үеийн жинг тэргүүн ээлжинд баримтална.
When both birth weight and gestational age are available, priority of assignment should be given to birth weight.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хуурай, хуурсаж гуужсан, үрчлээтэй арьс, арьс шараар будагдах, урт, будагдсан гарын хумс, хуйхны үс элбэг байх, урт нарийн мөчтэй, өсөлт хоцорсон туранхай бие ба хэт сэргэг зан төрх зэрэг боловсролт алдагдлын шинжтэй, илүү тээлттэй нярай.
Post-term infant with signs of dysmaturity including dry peeling wrinkled skin, yellow staining of the skin, long stained fingernails, abundant scalp hair, thin growth retarded body with long thin limbs and hyperalert behaviours.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эдгээр нь боловсролт алдагдлын шинжтэй илүү тээлттэй нярай юм. Эдгээр нярай нь ихсийн архаг дутагдлын үр дагавар бөгөөд ихэвчлэн дараах бодит үзлэгийн шинжтэй байна: ихэвчлэн зунгагаар будагдсан урт гарын хумс, хуйхны үс элбэг байх, үрчлээтэй ба/буюу хуурсаж гуужсан арьс, хэт сэргэг нүүрний төрх, ургийн тосон бүрхүүл бага буюу огт байхгүй, урт нарийн мөчтэй, урт, туранхай, өсөлт хоцорсон бие.
These are post-term infants with signs of dysmaturity. These infants are the consequence of chronic placental insufficiency and often have the following physical findings: long fingernails often stained by meconium, abundant scalp hair, wrinkled and or peeling skin, hyperalert facies little or no vernix, long, thin growth retarded body with long thin limbs.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Төрөх үеийн жин ба жирэмсний хугацаа хоёрын аль аль нь мэдэгдэж байгаа нөхцөлд ангилахдаа төрөх үеийн жинг тэргүүн ээлжинд баримтална.
When both birth weight and gestational age are available, priority of assignment should be given to birth weight.
ICD-10-тай харгалзах код