Certain disorders originating in the perinatal period
Төрөлтийн орчим үе, ялангуяа төрөхөөс өмнөх таван сар ба төрсний дараах нэг сарын хугацаанд тохиолддог бусад аливаа хүүхдийн байдлын бүлэг.
Тодорхойлолт
Ураг эндэх гэдэг нь жирэмсний хугацаанаас үл хамааран ураг эхээс бүрэн гарах буюу гаргагдахаас өмнө нас барахыг хэлнэ. Ураг эндсэнийг умайд байхад нь ургийн зүрхний авиа сонсогдохгүй байгаагаар оношилж, боломжтой бол дүрс оношилгооны аргаар баталгаажуулна, эсвэл төрсний дараа эхээс бүрэн гарсан буюу гаргагдсаны дараа амьд байх шинж үгүй байгаагаар оношилно.
Амьгүй төрөлт гэдэг нь жирэмсний 22 ба түүнээс дээш долоо хоног гүйцсэн үед, бүрэн гарах буюу гаргагдахаас өмнө нас барсан ургийг эхээс бүрэн гаргах буюу гарахыг хэлнэ.
Fetal death is death of a fetus prior to its complete expulsion or extraction from a woman, irrespective of the duration of pregnancy. Fetal death may be diagnosed in utero by absence of fetal heart sounds, confirmed by imaging techniques where available, or after delivery by absence of signs of life after the complete expulsion or extraction from the woman.
Stillbirth is the complete expulsion or extraction from a woman of a fetus, following its death prior to the complete expulsion or extraction, at 22 or more completed weeks of gestation.
Хамаарна (Inclusions)
Кодлох заавар (Coding note)
Амьд төрөлтийн нас баралтын үндсэн шалтгаанд ашиглахгүй. Ургийн эндэгдлийн өөр аливаа шалтгаан мэдэгдэж байгаа бол ураг эндсэний үндсэн шалтгаанд ашиглахгүй.
Not to be used for the underlying cause of death of live births. Not to be used for the underlying cause of fetal death, if any other cause of fetal mortality is known.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Төрөхийн өмнө ураг эндэх гэдэг нь төрөлт эхлэхээс өмнө ураг эндэхийг хэлнэ. Төрөлт эхлэх үед ургийн амьд эсэх нь тодорхойгүй бол төрөх үед мацерацийн шинж илэрвэл төрөхийн өмнө эндсэн гэж үзнэ.
Мацерацитай амьгүй төрөлт - жирэмсний 22 ба түүнээс дээш долоо хоног гүйцсэн үед, эсвэл жирэмсний хугацаа тодорхойгүй бол 500g ба түүнээс дээш жинтэй, арьсанд мацерацийн шинж илэрсэн байх үед ураг эндсэний дараа ургийг эхээс бүрэн гаргах буюу гарахыг хэлнэ.
Төрөхийн өмнөх амьгүй төрөлт - жирэмсний 22 ба түүнээс дээш долоо хоног гүйцсэн үед, эсвэл жирэмсний хугацаа тодорхойгүй бол 500 грамм ба түүнээс дээш жинтэй байх үед төрөхийн өмнө эндсэн ургийг эхээс бүрэн гаргах буюу гарахыг хэлнэ.
Antepartum fetal death is a fetal death before the onset of labour. If vital status of the fetus at the onset of labour is unknown, consider it was antepartum if there is presence of signs of maceration at the time of delivery.
Macerated stillbirth - is the complete expulsion or extraction from a woman of a fetus following a fetal death at 22 or more completed weeks of gestation; or if gestational age is not available with a birthweight of 500g or more with skin showing signs of maceration.
Antepartum stillbirth - is the complete expulsion or extraction from a woman of a fetus following an antepartum fetal death at 22 or more completed weeks of gestation; or if gestational age is not available with a birthweight of 500 grams or more.
Хамаарна (Inclusions)
Кодлох заавар (Coding note)
Амьд төрөлтийн нас баралтын үндсэн шалтгаанд ашиглахгүй. Ургийн эндэгдлийн өөр аливаа шалтгаан мэдэгдэж байгаа бол ураг эндсэний үндсэн шалтгаанд ашиглахгүй.
Not to be used for the underlying cause of death of live births. Not to be used for the underlying cause of fetal death, if any other cause of fetal mortality is known.
ICD-10-тай харгалзах код