Structural developmental anomaly of heart or great vessels
Зүрх ба/буюу томоохон судасны төрөлх гажиг, эсвэл төрөлх гажигтай зүрхэнд л тохиолддог олдмол хэвийн бус байдал.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ховдол ба/буюу ховдол хоорондын таславч хэвийн бус байх зүрхний төрөлх гажиг. Ховдолд ховдлын орох хэсэг, ховдлын бие ба ховдлоос гарах зам хамаарна.
A congenital cardiac malformation in which there is an abnormality of a ventricle and/or the ventricular septum. The ventricles include the ventricular inlet, ventricular body and ventricular outflow tract.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Конусын буюу гарах хэсгийн таславч эсвэл түүний ширхэглэг үлдэгдэл өвөр-дээд тийш хазайх, уушгины артери руу гарах зам нарийсах буюу битүүрэх, буруу эгнэлтийн хэлбэрийн ховдол хоорондын таславчийн гажиг байх ба гол судас хоёр ховдлоос эхлэхээр илэрдэг, хоёр ховдолт тосгуур-ховдлын эгнэлт буюу дамжуулалттай зүрх судасны бүлэг төрөлх гажиг.
Нэмэлт мэдээлэл: Фаллогийн дөрвөлд үргэлж ховдол хоорондын таславчийн гажиг, уушгины артери руу гарах замын нарийсал буюу битүүрэл, гол судас таславч дээгүүр давхцан байрлах шинж байх ба ихэнхдээ баруун ховдлын хипертрофи байна.
A group of congenital cardiovascular malformations with biventricular atrioventricular alignments or connections characterised by anterosuperior deviation of the conal or outlet septum or its fibrous remnant, narrowing or atresia of the pulmonary outflow, a ventricular septal defect of the malalignment type, and biventricular origin of the aorta.
Additional information: tetralogy of Fallot will always have a ventricular septal defect, narrowing or atresia of the pulmonary outflow, aortic override, and most often right ventricular hypertrophy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал