Mental or behavioural symptoms, signs or clinical findings
Тодорхойлолт
Сэтгэхүйн агуулгыг хамарсан шинж тэмдэг, зовиурт дэмийрэх шинж, нөлөөлөлд өртөх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж, өөрийгөө хэт агуу гэж үзэх, хүн алах бодол, хувь хүний төрх байдлын хямрал, үл ялих зовлонт бодол, хэт үнэлэгдсэн санаа, параноид бодол, өөртөө хамааруулах сэтгэхүй, сэрдэх ба амиа хорлох бодол хамаарна.
Symptoms and signs involving content of thought include delusions, experiences of influence, passivity, and control, grandiosity, homicidal ideation, identity disturbance, obsessions, overvalued ideas, paranoid ideation, referential thinking, suspiciousness, and suicidal ideation.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Худал болох нь нотлогдохуйц буюу бусад хүн хуваалцдаггүй, ихэвчлэн гадаад бодит байдлын талаарх буруу дүгнэлтэд үндэслэсэн итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшлийг бат итгэлтэйгээр хатуу баримталдаг бөгөөд түүнийг үгүйсгэх туршлага буюу нотолгооны нөлөөгөөр өөрчлөгддөггүй, эсвэл зөвхөн богино хугацаанд өөрчлөгддөг. Энэ итгэл үнэмшлийг тухайн хүний соёл буюу дэд соёлын бусад гишүүд ердийн үед хүлээн зөвшөөрдөггүй (өөрөөр хэлбэл, энэ нь шашны итгэл үнэмшлийн зүйл биш).
A belief that is demonstrably untrue or not shared by others, usually based on incorrect inference about external reality. The belief is firmly held with conviction and is not, or is only briefly, susceptible to modification by experience or evidence that contradicts it. The belief is not ordinarily accepted by other members or the person's culture or subculture (i.e., it is not an article of religious faith).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хэт өсгөсөн буюу зохисгүй хариуцлага, шийтгэл буюу хариу төлөлт хүлээх хэрэгцээ, эсвэл өөрийн үйлдлийн хэмжээнээс хэтэрсэн үр дагаврыг хамарсан дэмийрэх шинж, жишээ нь, өнгөрсөнд гаргасан өчүүхэн алдаа гамшигт хүргэнэ, тухайн хүн нүгэл буюу аймшигт гэмт хэрэг үйлдсэн тул хатуу шийтгүүлэх ёстой, эсвэл тухайн хүн өөртэй нь ямар ч холбоо байх боломжгүй аймшигт үр дүнд хариуцлагатай гэсэн итгэл.
A delusion involving exaggerated or inappropriate responsibility, need for punishment or retribution, or disproportionate consequences of one’s actions, such as that a minor error in the past will lead to disaster, that the person has committed a sin or horrible crime and should be punished severely, or that the person is responsible for a horrible outcome with which there can be no possible connection.
ICD-10-тай харгалзах код