Symptoms or signs involving the skin
Энэ ангилал нь илүү тодорхой онош тавих боломжгүй үед тодорхой бус мэдээллийг бүртгэх, эсвэл тодорхой оношийн талаарх мэдээллийг нөхөх боломж олгоно.
Тодорхойлолт
Шинж чанар нь үл мэдэгдэх, тодорхой бус буюу тодорхойгүй арьсны архаг эмгэгийн (дор хаяж зургаан долоо хоног үргэлжилсэн) урьдчилсан онош.
A provisional diagnosis for a chronic skin disorder (of at least six weeks' duration) of unknown, uncertain or unspecified nature.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Олон тооны дугуй буюу цагираг хэлбэрийн толбо ба товруугаас бүрдэх, шинж чанар нь үл мэдэгдэх буюу тодорхой бус арьсны архаг эмгэгийн урьдчилсан онош. Дерматофитын халдвар (үлд буюу цагираг үлд) ийм хэв шинж үүсгэж болох боловч арьсны бусад олон эмгэг зээрэнцэг буюу цагираг хэлбэртэй байж болох бөгөөд эдгээрийг ихэвчлэн үлд гэж буруу оношилдог. Түгээмэл жишээнд атопит экзем, зоосон экзем ба псориаз орно.
A provisional diagnosis for a chronic skin disorder of unknown or uncertain nature consisting of multiple circular or ring-shaped patches and plaques. Although infection due to dermatophyte infection (tinea or ringworm) can produce this pattern, many other skin disorders may have a discoid or annular configuration: these are frequently misdiagnosed as tinea. Common examples include atopic eczema, nummular dermatitis and psoriasis.
ICD-10-тай харгалзах код