Symptoms or signs of the musculoskeletal system
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Энэ нь ихэвчлэн нурууны булчин, мэдрэл, яс, үе буюу бусад бүтцээс гаралтай, нуруунд мэдрэгдэх өвдөлтөөр илэрдэг байдал юм.
This is a condition characterised by pain felt in the back that usually originates from the muscles, nerves, bones, joints or other structures in the spine.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нурууны өвдөлт гэнэт эхэлж болох буюу архаг өвдөлт байж болно; энэ нь байнгын буюу үе үе, нэг байрандаа байх буюу бусад хэсэг рүү дамжиж болно. Энэ нь мохоо өвдөлт, эсвэл хурц, хатгах буюу шатаах мэдрэмж байж болно. Өвдөлт нь гар ба сарвуу, мөн хөл буюу тавхай руу дамжиж болох бөгөөд өвдөлтөөс бусад шинж тэмдгийг хамарч болно. Эдгээр шинж тэмдэгт шимчигнэх, сулрах буюу мэдээ алдах орж болно.
Гэсэн хэдий ч нурууны өвдөлттэй өвчтөнийг оношлоход тулгардаг бэрхшээл нь нурууны өвдөлт ихэвчлэн олон хүчин зүйлтэй, оролцох хүчин зүйлс нь өргөн хүрээтэй, эдгээр хүчин зүйлсийн ихэнхийг тодорхойлох бодит шинжилгээ байдаггүйд оршино.
Back pain may have a sudden onset or can be a chronic pain; it can be constant or intermittent, stay in one place or radiate to other areas. It may be a dull ache, or a sharp or piercing or burning sensation. The pain may radiate into the arms and hands as well as the legs or feet, and may include symptoms other than pain. These symptoms may include tingling, weakness or numbness.
The challenges of diagnosis in patients with spinal pain, however, are that spinal pain is often multifactorial, the factors involved are wide ranging, and for most of these factors there exist no definitive objective tests.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь дээд талаараа T1-ийн хянга сэртэнгийн оройгоор дайрсан хөндлөн шугамаар, доод талаараа T12-ын хянга сэртэнгийн оройгоор дайрсан хөндлөн шугамаар, хажуу талаараа нуруу тэгшлэгч булчингийн хамгийн гадна захад шүргэгч босоо шугамаар хязгаарлагдсан хэсгийн аль ч хэсэгт мэдрэгдэх өвдөлтөөр илэрдэг байдлын бүлэг юм.
This is a group of conditions characterised by pain perceived anywhere in the region bounded superiorly by a transverse line through the tip of the spinous process of T1, inferiorly by a transverse line through the tip of the spinous process of T12, and laterally by vertical lines tangential to the most lateral margins of the erector spinae muscles.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Энэ хэсгийг дээд, дунд ба доод гуравны нэгд хувааж болно. Энэ хэсгийн гадна талд мэдрэгдэх өвдөлтийг цээжний арын ханын өвдөлт гэж тодорхойлох бөгөөд сээр нурууны өвдөлтөд хамаарахгүй.
This area can be divided into upper, middle and lower thirds. Pain felt lateral to this area is defined as posterior chest wall pain, and does not constitute thoracic spinal pain.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код