Pain
Тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Архаг өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Chronic pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Өвдөлт нь ихэвчлэн эмгэг байдал буюу гэмтлийг сануулах шинж тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэх нь нэн чухал бөгөөд өвдөлтийг арилгаж болно. Гэсэн хэдий ч өвдөлтийг анх үүсгэсэн эмгэгийг амжилттай эмчилсэн ч, эсвэл үндсэн эмгэгийг амжилттай эмчлэх боломжгүйгээс өвдөлт үргэлжилж болно.
Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Ийм өвдөлт нь зарим өвчтөнд ихэвчлэн цорын ганц буюу давамгайлах эмнэлзүйн асуудал болдог. Иймээс энэ нь тусгай оношилгооны үнэлгээ, эмчилгээ ба нөхөн сэргээлт шаардаж болно. Архаг өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд дэлхий даяар хүмүүсийн ойролцоогоор 20%-д тохиолддог гэж тооцдог. Энэ нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Often, pain serves as a symptom warning of a medical condition or injury. In these cases, treatment of the underlying medical condition is crucial and may resolve the pain. However, pain may persist despite successful management of the condition that initially caused it, or because the underlying medical condition cannot be treated successfully.
Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Such pain often becomes the sole or predominant clinical problem in some patients. As such it may warrant specific diagnostic evaluation, therapy and rehabilitation. Chronic pain is a frequent condition, affecting an estimated 20% of people worldwide. It is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код