Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм. Өөрөөр хэлбэл харшил төрүүлэгчийг тоохгүй өнгөрөөлгүй түүний эсрэг үрэвслийн урвал өдөөдөг. Эмнэлзүйн хувьд эдгээр үрэвслийн урвалууд нь ихэвчлэн арьс, амьсгалын зам, хоол боловсруулах зам, зүрх судасны системд илэрдэг. Coombs ба Gell-н ангиллаар харшлыг эмгэг жам, эмнэлзүйн шинж тэмдэг, үргэлжлэх хугацаагаар нь ялгах ба уламжлалт системийн дагуу дархлааны хариу урвалын механизм дээр үндэслэн дөрөв ангилдаг.
I хэлбэр буюу огцом хэт мэдрэгшлын үед урьдчилан үүссэн IgE эсрэг бие шигүү мөхлөгт эс, базофилийн гадагууд байрлаж чөлөөт эсрэг төрөгчтэй холбогдсоноор эсийн мөхлөг задрах үед гистамин, бусад үрэвслийн медиатор уургууд ялгарна. Эмнэлзүйн хувьд загатнах, хавдах, улайх зэрэг шинж тэмдгээр илрэх боловч салст бүрхэвч, гуурсан хоолойн хүнд хэлбэрийн системийн хариу урвал өрнөж болно. Цаашлаад зүрх судас, цусны эргэлтийн дутагдал бүхий анафилаксийн шокт хүргэдэг. Ж.нь: ургамлын тоосны- болон хүнсний харшил юм.
II хэлбэрийн цитотоксик харшил нь ихэвчлэн харшил төрүүлэгчтэй дахин хавьтлын дараа хэдэн минутаас хэдэн цагийн дотор илэрдэг. Энэ нь эсрэг бие хамааралт эзэн биеийн эсрэг дархлааны хариу урвал юм. Энэ төрлийн харшилд эмээс үүдэлтэй агранулоцитоз, харшлын тромбоцитопени, цус сэлбэлтийн дараах цочмог цус задрал, аутоиммуны шалтгаант гемолизийн цус багадалт, нярай эсвэл ургийн цус задралын эмгэг зэрэг орно.
Харшилын III хэлбэр нь ихэвчлэн дахин өртсөнөөс хойш 3-8 цагийн дараа л илэрдэг бөгөөд дархан бүрдэл хамааралт урвал юм. Сийвэнгийн өвчин, сийвэнгийн өвчин-төст хариу урвал, эмийн шалтгаант хэт мэдрэгшлийн , хэт мэдрэгшлийн пневмонит зэрэг нь энэ төрлийн харшилд хамаарна.
IV хэлбэрийн харшлын үед дахин хавьтлын дараа аажмаар Т-эс хамааралт хариу урвал өрнөдөг. Тухайлбал, хавьтлын дерматит, эмийн харшлын тууралт зэрэг юм.
Шинж тэмдгийн эмчилгээ нь харшлын урвалын хэлбэр, явцаас хамаардаг ба глюкокортикоидууд энд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх төрлийн харшлаас урьдчилан сэргийлэх гол арга нь харшил үүсгэгчээс зайлсхийх юм.
Тодорхойлолт
- Хэт мэдрэгшлийн хариу урвал: гадны эсвэл өөрийн антигений эсрэг өрнөж буй хэт/эмгэг дархлааны хариу урвал
- Харшил: Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал
- Энэхүү дархлааны гаж урвалын үед эмнэлзүйд цусны даралт унах, хавдах, улайх, загатнах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
- Аутоиммуны өвчин: дархлаа тогтолцооны хэвийн бус хариу урвал буюу өөрийн антигений эсрэг өрнөх дархлааны хариу урвалын дүнд үүснэ.
- Эмийн хэт мэдрэгшлийн хариу урвал: эмнэлзүйд харшилтай төстэй шинж тэмдэг илэрдэг эмийн гаж нөлөөний бүлэг
Үе шатууд
- Мэдрэгших (иммунологи): эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүйгээр анх удаа антигентэй хавьтах
- Нөлөө: уг антигентай дахин хавьтах үед амь насанд аюултай дархлааны хариу урвал өрнөнө.
Ангилал
- Уламжлалт системийн дагуу дархлааны хариу урвалын механизм дээр үндэслэн дөрөв ангилдаг
- Хариу урвал маш олон янз байж болно (үүнд., хам шинжүүд нь нэг ангилалд багтдаггүй).
Хэт мэдрэгшлийн урвалын ангилал | |||
|---|---|---|---|
Эмгэг физиологийн хураангуй | Жишээ | Онцлог | |
I хэлбэр: огцом хэт мэдрэгшил | |||
- T78.0Хоол хүнсэнд үзүүлэх эмгэг урвалаас улбаалсан анафилаксийн шокAnaphylactic shock due to adverse food reaction
- T78.1Өөр бүлэгт ангилаагүй хоол хүнсэнд үзүүлэх эмгэг урвалOther adverse food reactions, not elsewhere classified
- T78.2Анафилаксийн шок, тодорхойгүйAnaphylactic shock, unspecified
- T78.3Ангионеврозын хаванAngioneurotic oedema
- T78.4Харшил, тодорхойгүйAllergy, unspecified
- T78.8Өөр бүлэгт ангилаагүй бусад гаж нөлөөOther adverse effects, not elsewhere classified
- T78.9
Төрөл I (Type I) - IgE хамаарал бүхий хариу урвал
Төрөл II (Type II) - Цитотоксик хариу урвал (Агранулоцитоз)
Төрөл III (Type III) - Иммункомплекс хариу урвал
Төрөл IV (Type IV) - Т эсийн хамааралт хариу урвал
Атопи (Atopy)
Харшлын солбицох урвал (Cross-allergy)
Шавжийн хорийн харшил (Insect venom allergy)
Эмийн мэдрэгших урвал (Drug hypersensitivity reactions)
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Шок (Shock)