Дэд гарчиг
Лонгидаза (Longidaza)
NPO Petrovax Pharm LLC
- Эмийн хэлбэр
- Лаа
- Олон улсын нэршил
- Бовгиалуронидаза азоксимер (Bovhyaluronidase azoximer)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- 12 наснаас дээш болон насанд хүрэгсэдэд холбогч эдийн хэт үхжил бүхий үрэвслийн гаралтай өвчнүүдийн дан болон хосолсон эмчилгээнд хэрэглэдэг.
- Бөөр, шээсний замын өвчлөлд: түрүү булчирхайн үрэвсэлд (тэр дундаа дахихаас урьдчилан сэргийлэх), завсрын цистит, шээсний сүв нарийсах өвчин, Пейроны өвчин, түрүү булчирхайн томролын анхан шат, шээс дамжуулах замын мэс ажилбарын дараа нарийсах болон сорвижилт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
- Эмэгтэйчүүдийн өвчлөлд: Бага аарцаганы бэлгийн замын дотор эрхтний архаг үрэвсэлт өвчин, эмэгтэйчүүдийн гар мэс ажилбарын дараах тэр дундаа бага аарцаганд мэс ажилбараас үүдэлтэй савны булчин доторх архаг үрэвсэл (эндомиометрит), гуурсан хоолойн хэвлийн үргүйдэл (трубно-перитонеальное бесплодие) зэргээс үүссэн умай доторх наалдацаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор
- Арьс, бэлгийн замын өвчлөлд: хэсэг газрын арьсны хатуурал (ограниченная склеродермия), бэлгийн замаар дамжин халдварласан фиброзын хүндрэлээс урьдчилан сэргийлэх
- Мэс засалд: Урт хугацаанд эдгэрээгүй шарх, хэвлийн хөндийн эрхтэнд хийсэн мэс заслын дараах наалдацыг эмчлэх, урьдчилан сэргийлэх
- Сүрьеэ болон уушгиний өвчлөлд: уушгины фиброз (пневмофиброз), төмөртөх (сидероз), сүрьеэ (кавернозно-фиброзный, нэвчдэс, сүрьеэн хавдар), уушгины завсрын эдийн үрэвсэл (интерстициальная пневмония), цулцангийн фиброз (фиброзирующий альвеолит), уушгины гялтан хальсны үрэвсэлд
- Уушги, мэс засал, эмэгтэйчүүд, шээс бэлгийн замын зэрэг өвчлөлүүдийн нянгийн эсрэг эмчилгээний биохүрэхүйг нэмэгдүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
- Эмийн бэлдмэлийн найрлаганд орсон гол үйлчлэгч болон бусад нэгдэлд хэт мэдрэг
- Цусаар ханиалгах, уушгинд цус алдах
- Шилэнцэр биед шинэ цус харвалт
- Бөөрний хурц дутагдал
- 12 хүртлэх насны хүүхдэд (эмнэлзүйн туршилт хийгдээгүй болно.)
- Хорт хавдар
Хэрэглэх арга ба тун
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.