Мидиана (Midiana) | ErdeMED
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Үе шатууд
Оношилгоо
Менежмент
Ретровирусын эсрэг эмчилгээ
Эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Хүндрэл
ХДХВ-ийн халдвартай холбоотой нөхцөл байдал
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Тусгай бүлэг хүн ам
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Арахис самар болон буурцагт харшилтай тохиолдолдВений судасны тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлстэй бол:Одоо болон өмнө (антикоагулянт хэрэглэж байгаа) нь вений судасны тромбоэмболитэй (гүн вений тромбоз, уушгины артерийн тромбоэмболи) байх/байсан Удамшлын болон олдмол вений судасны тромбоэмболи эмгэгтэй нь тогтоогдсон, жишээлбэл: идэвхжсэн С уурганд тэсвэртэй байх (Лейдены V фактор), , С уураг болон S уургийн дутагдал.Том талбай хамарсан мэс ажилбар нь удаан хугацаагаар хэвтрийн дэглэм барих тохиолдол “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү.Вений судасны тромбоэмболи үүсгэх олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй байх “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү.Артерийн судасны тромбоэмболи үүсгэх эрсдэлтэй байх. Ж: одоо артерийн судасны тромбоэмболитай байх, асуумжинд: зүрхний шигдээс, эсвэл урьдал эмгэг болох – байх Тархины судасны эмгэг: цус харвалт, асуумжинд эсвэл өмнө нь транзитор ишемийн атактай байхУдамшлын болон олдмол артерийн судасны тромбоэмболитай нь тогтоогдсон, жишээлбэл: гипергомоцистеинеми, антифосфолипидийн эсрэг биетэй байх (антикардиолидидийн эсрэг бие, волчаночный антикоагулянт)Асуумжинд мигрень эмгэг нь голомтод мэдрэлийн хам шинжтэй байх Артерийн судасны тромбоэмболи үүсгэх олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй байх “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү. Эсвэл доор дурдьсан ноцтой эрсдлийн аль нэгтэй хавсарсан тохиолдолд:o Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлтo Илэрхий дислипопротеинемиОдоо эсвэл өмнө нь элэгний хүнд эмгэгтэй (элэгний ферментийн идэвхжилтийг хэвийн болгох) байсан/байх Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал болон цочмог бөөрний дутагдал Одоо эсвэл өмнө нь элэгний хавдартай (хортой болон хоргүй) байх/байсан Даавар хамааралт бэлгийн замын эрхтэний (бэлэг эрхтэн болон хөх) хавдартай эсвэл сэжиглэж байгаа тохиолдол Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт4. Тусгай зааварчилгаа болон сэргийлэх арга хэмжээСэргийлэх арга хэмжээЭмэгтэй доор дурьдсан эмгэг эсвэл эрсдэлт хүчин зүйлстэй бол цаашид Мидиана® бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийдэх шаардлагатай.Бэлдмэлийг хэрэглэх явцад өвчний явц хүндрэх эсвэл ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ тухайгаа эмэгтэй эмчлэгч эмчид нэн даруй мэдэгдэж цаашид Мидиана® бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийднэ.Цусны эргэлтийн тогтолцооны өөрчлөлтВений судасны тромбоэмболи үүсэх эрсдэлЖирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг. , норгестимат эсвэл норэтистерон агуулсан бэлдмэлийг хэрэглэхэд вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл бага байдаг. Харин бусад бэлдмэл болох Мидиана-г хэрэглэхэд уг эрсдэл хоёр дахин их нэмэгддэг. Тэгвэл энэ эрсдэл нь уг бэлдмэлийг хэрэглэх эсрэг заалтанд орохгүй ч уг бэлдмэлийг хэрэглэх эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэлтэйг хэлж ойлгуулах; түүнчлэн уг бэлдмэлийг хэрэглэх эхний жилд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэл маш өндөр байдагийг; мөн бэлдмэлийг дөрвөн долоо хоног завсарласны дараа дахин давтан хэрэглэхэд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэл маш өндөр байдагийг хэлж ойлгуулах шаардлагатай.Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэггүй жирэмсэн биш эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл 10 000 эмэгтэйчүүдэд 2 тохиолдол илэрсэн. Гэхдээ дурын эмэгтэйг авч үзэхэд тухайн эмэгтэйд байгаа эрсдэл дотроос вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл илүү өндөр байдаг нь ашиглагдсан (доорхоос үзнэ үү).Судалдааны үр дүнгээс үзэхэд дроспиренон агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг 10 000 эмэгтэйчүүдээс 9-12 тохиолдол илэрсэн. Энэ үзүүлэлтийг левоноргестрел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахал 62 үзүүлэлттэй ойролцоо байв.Энэ бүртгэгдсэн хоёр тохиолдолд жирэмсэн болон төрсний дараа илрэх вений судасны тромбоэмболи жилд үүсэх тохиолдлын тоогоос бага байсан. Вений судасны тромбоэмболигаар 1-2%-нд нас баралтаар төгссөн.Жилд 10 000 эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболи эмгэг бүртгэгдсэн тохиолдлын тоо1Тандалт судалгааны үзүүлэлт дээр үндэслэн левоноргел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн эрсдэлт хүчин зүйлсийн давтамжийн үзүүлэлт.2Левоноргел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэсэн 10 000 эмэгтэйчүүдэд эрсдэлт хүчин зүйлсийн давтамжийн үзүүлэлт 2,3-3,6 байхад, Мидиана® бэлдмэлийнх 5-7 тохиолдолд байв.Босоогоор – жилд 10 000 эмэгтэйчүүдэд бүртгэгдсэн вений судасны тромбоэмболи эмгэг.Хэвтээгээр - жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэггүй эмэгтэйчүүд, левоноргестрел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүд болон дроспиренон агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүд.Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд вений судасны тромбоз үүсэх ховор тохиолдол байсан. Үүнд: элэгний, чацархайн, бөөрний болон нүдний вен болон артерийн тромбоз.Судасны тромбоз үүсгэх эрсдэлт хүчин зүйлЖирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд вений тромбоэмболийн хүндрэл үүсэх нь уг эмэгтэйд олон тооны эрсдэлт хүчин зүйлс байгаатай холбоотой байдаг (доорхоос үзнэ үү).Мидиана® бэлдмэлийг олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй өөрөөр хэлбэл өндөр хүчин зүйлс (“4.3” хэсгээс харна уу)-тэйд хамрагдана.Хэрэв эмэгтэйд хэд хэдэн эрсдэлд хүчин зүйлс байвал төдий чинээ вений тромбоэмболи үүсэх магадгал өндөр. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн үзүүлэх үр дүн болон эрсдэл нь сөрөг гэж үзвэл уг бэлдмэлийг хэрэглэхгүйг анхаар (“4.3” хэсгээс харна уу).Вений тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлсЭрсдэлт хүчин зүйлсТодотголТаргалалт (биеийн жингийн индекс 30кг/м2)Биеийн жингийн индекс ихсэх тусам эрсдэлт хүчин зүйл ихсэнэ.Ялангуяа, нэмэгдэлт зүйлс байгаа тохиолдолд.Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх (4-өөс дээш хугацаагаар онгоцонд нисэх), том талбай хамарсан мэс хагалгаа, доод мөч болон бага аарцагны эрхтэнд хагалгаа хийгдэх, мэдрэлийн мэс засал эсвэл том талбай хамарсан гэмтэл.Тодотгол: түр зуурын хөдөлгөөнгүй байх: 4-өөс дээш хугацаагаар онгоцонд нисэх, гүний вений тромбоз үүсгэх бусад эрсдэлт хүчин зүйлстэй байх.Энэ тохиолдолд наалт/мини-пили/үтрээний цагираг (төлөвлөгөөт хагалгааны өмнө болон дараа нь 4 долоо хоногийн турш хэрэглэхгүйг) болон хөдөлгөөнгүй байдлын хугацаа дууссанаас хойш 4 долоо хоногийн дараа уг бэлдмэдлийн хэрэглээг сэргээнэ. Жирэмслэлтээс сэргийлэхийн тулд бусад аргыг хэрэглэнэ.Хэрэв энэ тохиолдолд Мидиана® бэлдмэлийг зогсоогоогүй тохиолдолд антитромболитик бэлдмэлийг хэрэглэнэ.Гэр бүлийн асуумжинд гүний вений тромбозтой байх: ах, эгч болон эцэг эхэд нь 50 доош насанд уг эмгэгээр өвчилсөн тохиолдол.Уг эмэгтэйд удамшлын шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа тохиолдолд эмэгтэйг мэргэжлийн эмчид явуулна.Гүний вений тромбозтой байж болзошгүй эмгэгНас35-аас дээш насВений судасны өргөсөлт болон өнгөц тромбофлебит нь вений судасны тромбоз үүсгэдэг гэсэн нэгдмэл дүгнэлтэнд хүрээгүй байгаа.Вений судасны тромбоз үүсэх эрсдэл нь жирэмсэн эсвэл төрсний 6 долоо хоногийн дараа үүсэх магадлалтай (“4.6” хэсгээс харна уу).Вений судасны тромбозын (гүний вений тромбоз болон уушгины артерийн тромбоэмболи) эмнэлзүйн шинж тэмдэгЭмэгтэйд доорх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд эмчид жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг тухайгаа хэлэх шаардлагатай.Гүний вений тромбозын шинж тэмдэг:Доод мөчдийн нэг нь/эсвэл тавхай хавагнах, доод мөчдийн вений судсыг дагасан хаван үүсэхЯвах эсвэл зогсох үед мөөд мөч өвдөж хөндүүрлэхЭмгэгтэй доод мөч улайсан, тэр хэсэг газат хэм ихсэх.Уушгины артерийн тромбоэмболийн шинж тэмдэг:Гэнэт амьсгаадах, амьсгалын тоо олшрохГэнэт ханиалгах, цустай цэр гарахЦээжээр хүчтэй өвдөхИлэрхий хүчтэй толгой өвдөхПульс олшрох, тогтворгүй болохЭдгээр шинжээс жишээлбэл: ханиалга болон амьсгаадах нь өвөрмөц бус шинж бөгөөд үүний амьсгалын замын халдвартай ялган оношлох шаардлагатай.Бусад судас бөглөрсний шинж болох: гэнэт өвдөх, хавагнах болон мөчүүд хөхөрдөгийг анхаарна уу.Нүдний торлогийн судас бөглөрвөл ямар нэгэн өвдөлтгүйгээр хараа бүүдийхээс юм харахгүй сохордог. Эсвэл гэнэт юм харахгүй болдог онцлогтой.Артерийн тромбоэмболи үүсэх эрсдэлТандалт судалгааны дүгнэлтээс харахад жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд артерийн тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг. Жишээлбэл: зүрхний инфаркт болон тархины цусан эргэлтийн эмгэг болох – транзитор ишемийн атак, цус харвалт. Артерийн тромбоэмболийн хүндрэл нь үхэл ч хүргэж болдог. Артерийн тромбоэмболи үүсэх эрсдэлт хүчин зүйлсТархины цусан эргэлтийн өөрчлөлтийн сууринд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэхэд артерийн тромбоэмболи үүсэх эрсдэлт хүчин зүйлс нь ихэсдэг (доорхи хүснэгтээс үзнэ үү). Уг эмэгтэйд нэг ноцтой эрсдэлт хүчин эсвэл олон тооны артерийн тромбоэмболи үүсгэх эрсдэлт зүйлстэй байвал уг эмэгтэйг артерийн тромбоэмболи үүсгэх өндөр эрсдэлтэй гэж үзэн Мидиана® бэлдмэлийг хэрэглэхгүй (“4.3” хэсгээс үзнэ үү).Хэрэв эмэгтэйд хэд хэдэн эрсдэлд хүчин зүйлс байвал төдий чинээ артерийн тромбоэмболи үүсэх магадгал өндөр. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн үзүүлэх үр дүн болон эрсдэл нь сөрөг гэж үзвэл уг бэлдмэлийг хэрэглэхгүйг анхаар (“4.3” хэсгээс харна уу).Артерийн тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлсТамхидалтХэрэв уг эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэх сонирхолтой бол тамхинаас татгалзах шаардлагатай.35-аас дээш насны эмэгтэйчүүд цаашид тамхи татах сонирхолтой бол жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгох шаардлагатай.Артерийн даралт ихсэх эмгэгЯлангуяа, нэмэгдэлт хүчилс байгаа тохиолдолд.МигреньЖирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд мигрень эмгэгийн давтамж олширч, явц нь хүндрэх шинжтэй байдаг (ялангуяа, тархины цусны эргэлтийн эмгэг).Судастай холбоотой бусад тааламжгүй эмгэгЧихрийн шижин, гипергомоцистеинеми, зүрхний хавхлагын гажиг, фибрилляц, дислипопротеинеми болон системийн улаан чонон яр.Артерийн тромбоэмболийн шинж тэмдэгТархины цусан эргэлтийн цочмог өөрчлөлт:Гэнэт нүүрний булчин, дээд доод мөчүүд мэдээгүй болох эсвэл сулрах, ялангуя, нэг талынхЯвдал гэнэт өөрчлөгдөх, , тэнцвэр болон баримжаа алдагдахГэнэт ухаан санаа самуурах, будилж ээрэхНэг эсвэл хоёр нүдний хараа гэнэт огцом өөрчлөгдөхШалтгаан нь тодорхойгүй, гэнэт толгой удаан хугацаагаар өвдөхТаталтгүйгээр гэнэт ухаан алдаж унахЭдгээр шинж тэмдэг транзитор ишемийн атакийн шинж тэмдэг болохыг заана.Зүрхний шигдээсийн шинж тэмдэг:Өвдөлт, дискомфорт, цээж болон дээд доод мөчид дарах шинж, хүнд оргих, базах болон тэлэгдэх мэт шинж илрэхХодоод дүүрсэн мэт оргих, хоол боловсруулалт алдагдах, давчидах Хөлрөх, дотор муухайрах болон толгой эргэхБайнга ядрах, айдас түгшүүр болон амьсгаадахПульс олшрох болон тогтмол бус болохНэг ноцтой эрсдэлт хүчин зүйлстэй эсвэл олон тооны артери болон вений судасны эрсдэлт хүчин зүйлстэй бол уг бэлдмэлийг хэрэглэхгүй эсрэг заалтанд орно. Энэ тохиолдолд антикоагулянт бэлдмэлийг уг эмэгтэй хийх шаардлагатай. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд тромбозын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Хэрэв уг эмгэг тромбоз гэж сэжиглэж байгаа тохиолдол болон, эсвэл тромбоз гэж оношилсон тохиолдолд уг эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогссоно. Зэрэгцээд антикоагулянт эмчилгээ нь тератоген үйлдэл үзүүлдэг учир зохимжит жирэмслэлтээс хамгаалах аргыг сонгоно.Түүнчлэн төрсний дараа тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг тул нэмэгдэл мэдээллийг (“4.6” хэсгээс үзнэ үү).Судасны хүнд эмгэгт хүргэдэг өвчинд: чихрийн шижин, ерөнхий чонон улаан яр, гемолитик-уремийн шинж, гэдэсний архаг эмгэг (Кроны эмгэг, өвөрмөц бус шархлаат колит)-ийг үед жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсооно.Хавдрын эмгэгУмайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн эрсдэлт хүчин зүйл бол хүний папиллом вирусээр үүсгэгдсэн халдвар ордог. Зарим тандалт судалгааны дүнгээс үзэхэд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг 5-аас дээш жил хэрэглэхэд умайн хүзүүний хавдар үүсгэдэг өндөр хүчин зүйлс оруулсан байдаг хэдий ч умайн хүзүүний хавдар үүсгэдэг бусад хүчин зүйлс болон бусад жирэмслэлтээс хамгаалдаг аргад ч мөн хамааралтай байсан.Метаанализын 54 тандалт судалгааны аргаас үзэхэд жирэмсэлтээс хамгаалах бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэсэн эмэгтэйчүүдэд хөхний хавдар үүсэх давтамж их байгаа (RR=1,24) боловч хөхний хавдрыг эрт оношилж байсан. Энэ нь тогтмол эмчийн үзлэгтэй холбоотой. Жирэмслэлтээс хамгаалах аргыг зогсоосон ч 10 жилийн хугацаанд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс мөн адил багассан. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эсэхээс үл хамааран 40-өөс өмнөх насны эмэгтэйчүүдэд хөхний хавдар цөөн тохиолддог. Хөхний хавдар үүсэх нь нас ахихтай шууд холбоотой. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдэд хөхний хавдар их биш тохиолддог. Хөхний хавдар үүсэх олон эрсдэлт хүчин зүйлийн нэг нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл юм. Эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь хөхний хавдар үүсгэдэг гэдгийг хэлж бэлдмэлийн давуу болон сөрөг талыг (хөх болон өндгөвчний хавдар) тооцолсны үндсэн дээр бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийднэ. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад хөхний хавдрыг эрт оношилдог. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэггүй эмэгтэйчүүтэй харьцуулахад хөхний хавдрын бага үедээр нь оношилж байсан.Жирэмсэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад элэгний хортой болон хоргүй хавдар үүнэ. Ховор тохиолдолд элэгний хавдар нь дотуур цус алдалтыг үүсгэн нас баралтанд хүргэж байсан. Элэгний хэмжээ томрох болон дотуур цус алдалтыг цочмог хэвлийн өвдөлтөөс ялган оношлох нэг үзүүлэлт болохыг анхаар. Элэгний хортой хавдрын явц нь хүнд бөгөөд үхэлд хүргэдэг аюултай.Бусад тохиолдолМидиана® бэлдмэлийн найрлаганд дроспиренон агуулдаг бөгөөд энэ нь антагонист альдостероны үйлдэл болох калийг хамгаалах үйлдэл үзүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ бодис нь цусанд их хэмжээгээр калийг хуримтлуулж байгаагүй. Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд хөнгөн болон дунд явцтай бөөрний үйл ажиллагааны алдагталтай өвчтөнд калийг хадгалагч үйлдэлтэй дроспиреноныг хэрэглэхэд цусанд агуулагдах хэмжээ их биш байсан. Иймд бөөрний дутагдалтай, цусанд агуулагдах калийн хэмжээ их болон калийг хадгалагч бусад төрлийн бэлдмэлийн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө цусанд агуулагдах калийн хэмжээг хянах шаардлагатай. Тодруулбал: “Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү.Гипертриглицеридеми болон, эсвэл асуумжиндаа өөх тосны тэнцвэрийн алдагдалтай тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад панкреатит үүсэх эрсдлийг тооцох шаардлагатай.Жирэмсэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад эмэгтэй цусны даралт ихсэн шинж илэрдэг боловч энэ нь эмнэлзүйн ач холбогдолгүй. Харин цөөн тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг зогсоох тохиолдол гарсан. Хэрэв жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад уг эмэгтэй артерийн даралт нь буурах хандлагагүй, эсвэл даралт бууруулах эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг зогсооно. Хэрэв даралт бууруулах бэлдмэлд эмэгтэйн артерийн даралт буурч хэвийн байдалд эргэн орвол энэ тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг зогссоох шаардлагагүй.Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.