Нео-Пенотран Форте Л (Neo-Penotran Forte L) | ErdeMED
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Т эс (Т лимфоцит)-ийн биологи
В эс (В лимфоцит)-ийн биологи
Иммуноглобулин
Иммуноглобулин A | IgA
Иммуноглобулин D | IgD
Иммуноглобулин G | IgG
Иммуноглобулин Е | IgE
Иммуноглобулин M | IgM
Дархлааны санамж үүсэх
Дархлааны тэвчил ба аутоиммуны эмгэг
Эх сурвалж Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
МНС молекулын тойм
MHC-I ангийн молекул
MHC-II ангийн молекул
Локус
Бүтэц
Уртын хувьд ялгаатай хоёр полипептидийн гинжнээс тогтоно. Альфа домайныг агуулсан урт гинж (α1, α2, α3). β2 (β2-микроглобулин, B2M) домайныг агуулсан богино гинж Өөр хоорондоо ковалент холбоогоор холбогдсон хүнд (α) болон хөнгөн (β) гинжнээс бүрдсэн гетеродимер бүтэцтэй уураг. Тус бүр нь хоёр домайн агуулна (α1, α2 болон β1, β2) . Экспресс
Бөөмтэй бүх эсийн гадаргууд, ялтас эс болон APC эсүүдэд Эритроцитын гадаргууд экспресс хийгдэхгүй Зөвхөн мэргэжлийн антиген илчлэгч эсүүд APC-ийн гадаргууд илэрнэ. Үйл ажиллагаа
Эсийн дотоод зам: Эндоген антигенийг боловсруулан эсийн гадаргуудаа илчилж CD8+T эсийг идэвхжүүлнэ→ эс хордуулагч Т эс хариу урвал өрнөнө→ эсийн доторх эмгэг төрүүлэгч (эндоген жишээ нь: вирус ) болон халдвар авсан эсүүдийг эсвэл хэв шинжит бус уураг atypical proteins (жишээ нь: хавдрын эс)-г устгана. Эсийн гаднах зам: Экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г боловсруулж CD4+ helper T эсэд илчилнэ→ CD4+ T эсүүд идэвхжинэ. → В лимфоцитыг идэвхжүүлнэ. Антиген илчлэх
Эндоген антиген (жишээ нь: вирус, цитозолийн уураг, шимэгчийн уураг)-г протеосомд задлана. Боловсруулсан (задалсан) антиген (пептид, липид эсвэл полисахарид)-г TAP (transporters associated with antigen processing) тээвэрлэгч генийн бүтээгдэхүүнээр эндоплазмын торлог руу тээвэрлэнэ. Эндоплазмын торлогт MHC-I ангийн молекул уураг холбих горивтоо тохирсон уургийг холбож авна. Эсийн гаднах антиген илчлэгдэх хөндлөнгийн механизм: Мэргэжлийн APC (жишээ нь: сэртэнт эс) эсийн гаднах extracellular антигенийг MHC-I ангийн молекултай хамт гадаргуудаа илчилж болно. CD8+T эс→ идэвхжсэн CD8+T эс болно. Халдвар авсан болон хавдарын эсүүдийн гадна талд APC эсүүд экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г фагоцитозын замаар дотроо оруулна→ эндосом болон лизосомоос фермент ялгарч антигенийг задлана→ антиген 10-20 амин хүчлийн урттай болтлоо задарна→ MHC молекулын α, β гинж Ii молекултай холбогдон эндоплазмын тороос гарна→боловсорсон антигенийг MHC-II молекул холбон авч APC-ийн гадаргууд илчлэгдэнэ
Порфири
Эпилепси Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
18 хүртлэх насны хүүхэд ба өсвөр насныхан
Хэрэглэх үеийн болгоомжлол
Эмчийн зөвлөгөөний дараа хэрэглэнэ. Эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш дор хаяж 3 өдрийн турш согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь дисульфирам төст урвал илэрч болно.
Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь захын мэдрэлийн эмгэг ба таталтын хам шинж илэрч болзошгүй. Лидокаиныг ялангуяа арьсны том хэмжээний талбайд болон битүү боолтон дор хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэмнэл алдагдах, амьсгалахад хүндрэлтэй болох, комд орох бүр үхэлд хүргэж болно. Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийн найрлага дахь лидокаины шимэгдэлт маш бага байдаг. Хэсгийг мэдээгүйжүүлэх эмийн сөрөг үйлчлэл 1000 өвчтөнд 1-с цөөн ажиглагддаг.
Бэлдмэлийн үйлдэл сулрах болон хэрэглэхэд хүндрэл үүсдэг учир Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг сарын тэмдэг ирсэн үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Пенотран® Форте Л бэлдмэлийг бэлгийн хөгжил нь бүрэн гүйцээгүй онгон ба залуу охидод хэрэглэхгүй.
Лааны суурь бодистой харилцан үйлчилж болзошгүй тул лааг бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах диафрагмтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
Эмчилгээний явцад хувийн эрүүл ахуйн бусад бүтээгдэхүүн (тампон, бие угаах бодис, спермицид) хэрэглэж болохгүй.
Трихомонадын гаралтай үтрээний үрэвсэл оноштой өвчтөнд тэдний бэлгийн хамтрагчийг хамт эмчлэхийг зөвлөнө. Бөөрний үйл ажиллагаа багасах үед бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь өөрчлөгддөггүй учир бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Гэвч гемодиализ явуулах шаардлагатай бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийн тунг зохицуулах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагаа нь багассан өвчтөний лидокаины фармакокинетик өөрчлөгддөггүй боловч түүний метаболитын хуримтлал ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед метронидазолын клиренс багасаж болно. Цусны сийвэн дэх түвшин нь ихэсдэгтэй холбоотойгоор метронидазол нь энцефалопатийн шинж тэмдгийг ихэсгэдэг учир элэгний энцефалопатитай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Эмч эдгээр өвчтөнд бэлдмэлийн ашиг тус/эрсдлийг зайлшгүй сайтар харьцуулж үнэлэх бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагагүй байвал бэлдмэлийг хэрэглэхгүй. Элэгний үйл ажиллагаа багассан өвчтөнд лидокаины хагас ялгарлын хугацаа 2 дахин эсвэл түүнээс дээш ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
Доор дурьдсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед метронидазол нь шимэгдсэний үр дүнд дараах төрлийн харилцан үйлчлэл илэрч болно:
Согтууруулах ундаа: согтууруулах ундаа зохихгүй болно (дисульфирам төст урвал) Амиодарон : зүрх хордуулах эрсдэл ихсэнэ (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох )
Астемизол ба терфенадин: метронидазол эдгээр нэгдлийн метаболизмыг дарангуйлах ба цусны сийвэн дэх концентрацийг нь ихэсгэнэ.
Карбамазепин : цусны сийвэн дэх карбамазепины концентраци ихсэнэ.
Циметидин: цусны сийвэн дэх метронидазолын концентраци ихсэнэ. Үүний улмаас төв мэдрэлийн системийн зүгээс гаж нөлөө илрэх эрсдэлтэй.
Циклоспорин : циклоспорины хортой нөлөө нэмэгдэнэ.
Дисульфирам: төв мэдрэлийн системийн зүгээс өөрчлөлт (жишээ нь солиорлын урвал) илэрч болно.
Фторурацил : цусны сийвэн дэх фторурацилын концентраци ба түүний хортой үйлдэл ихсэнэ.
Литий: Литийн хортой үйлдэл ихсэх эрсдэлтэй.
Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулах эм: цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэл хүчжинэ (цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй)
Фенитоин : фенитоины концентраци ихсэх ба метронидазолын концентраци багасна.
Фенобарбитал :метронидазолын концентраци багасна.
Цусан дахь элэгний фермент, глюкоз (түүнийг гексокиназын аргаар тодорхойлох үед), теофиллин ба прокаинамидын түвшинд нөлөө ажиглагдсан.
Миконазолын нитрат шимэгдсэний улмаас эмийн харилцан үйлчлэл илэрч болно.
Аценокумарол, анизиндион, дикумарол, фенитоион, фенпрокумон, варфарин : цус алдах эрсдэл ихсэнэ.
Астемизол, цизаприд, терфенадин: уг бэлдмэлүүдийн концентраци нь ихсэж клиренс нь багасаж болно.
Карбамазепин: карбамазепины клиренс багасна.
Циклоспорин: хортой нөлөө нь (Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, цөс зогсонгиших, гаж мэдрэхүй) хүчжинэ.
Фентанил : опиоид бэлдмэлийн үйлдлийн (ТМС, амьсгал дарангуйлах) үргэлжлэх хугацаа уртсана.
Глимепирид : цусан дахь сахарын хэмжээ багасах
Оксибутинин :оксибутинины клиренс багасах ба үүний улмаас цусны сийвэн дэх концентраци нь ихсэнэ (амны хөндийн салст бүрхүүл хуурайших, өтгөн хатах, толгойн өвдөлт)
Оксикодон : цусны сийвэн дэх оксикодоны концентраци ихсэх ба түүний клиренс багасна.
Фенитоин ба фосфенитоин: хортой нөлөөний эрсдэлтэй (тэнцвэргүйдэх, гиперлекси, нистагм, салганах).
Пимозид: зүрх хордуулах нөлөө (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох)
Толтеридон: Цитохром Р450 2D6 изоферментийн идэвх багассан өвчтөний толтеридоны биохүрэхүй ихсэнэ. Триметрексат: хортой нөлөө ихсэнэ (ясны хэм дарангуйлагдана, элэг ба бөөрний үйл ажиллагаа буурна, ходоод гэдэсний шархлаат гэмтэл).
Лидокаин шимэгдсэний улмаас дараах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед доорх харилцан үйлчлэл илэрч болно:
Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг бэлдмэл: лидокаины хортой нөлөө ихсэнэ.
Циметидин: лидокаины клиренс багасна.
Фенитоин ба барбитуратууд: цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.
Пропранолол : цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.
Хэрэглэх арга ба тун
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.