Диазепам (Diazepam)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- N05BA01
- Фармакологийн ангилал
- N05BA · Түгшүүрийн эсрэг бензодиазепины уламжлал
- Эмчилгээний бүлэг
- N05 · Сэтгэцийн үйл ажиллагааг дарангуйлах эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Эмчилгээг богино хугацаанд хэрэглэнэ. Удаан хэрэглэвэл дасал, хамаарал үүсэх эрсдэлтэй.
- Эмчилгээг гэнэт зогсоохгүй, тунг аажим бууруулна.
- Нойрмоглох, ой санамж буурах, уналт болон зам тээврийн ослын эрсдэлтэй. Архи хэрэглэхгүй.
- Опиоидтой хавсрахад амьсгал дарангуйлагдах, ком болон нас барах эрсдэлтэй тул зөвхөн өөр сонголтгүй үед хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Насанд хүрэгчдийн ердийн тунгийн тал орчмоос эхэлнэ.
- Нойрмоглох, будилах, булчин сулрах болон уналтын эрсдэлийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед: Жирэмсний сүүл үед эсвэл төрөхийн өмнө хэрэглэвэл нярайд булчингийн сулрал, биеийн дулаан буурах, амьсгал болон хөхөх хүндрэл илэрч болно.
- Жирэмсэн үед: Удаан хэрэглэвэл нярайд дасал болон эм зогсоосны шинж илэрч болзошгүй.
- Хөхүүл үед: Диазепам хөхний сүүгээр ялгарч, нярайд нойрмоглох болон хөхөх хүндрэл үүсгэж болзошгүй тул хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Апаурин (Apaurin)KRKA d.d., Novo Mesto · Тарилгын уусмал · 5 мг / ml-2 млЭМДДэлгэрэнгүй
- Апаурин (Apaurin Coated)KRKA d.d., Novo Mesto · Бүрхүүлтэй шахмал · 5 мгЭМДДэлгэрэнгүй
- Верзепам (Verzepam)Verve Human Care Laboratories · Тарилгын уусмал · 5 мг / ml-2 млДэлгэрэнгүй
- Диазепам 0.5%, 2 мл (Diazepam)Айвико тарилгын шингэний үйлдвэр · Тарилгын уусмал · 0.5 % (5 мг / мл)Дэлгэрэнгүй
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)