Нифедипин (Nifedipin) | ErdeMED
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Т эс (Т лимфоцит)-ийн биологи
В эс (В лимфоцит)-ийн биологи
Иммуноглобулин
Иммуноглобулин A | IgA
Иммуноглобулин D | IgD
Иммуноглобулин G | IgG
Иммуноглобулин Е | IgE
Иммуноглобулин M | IgM
Дархлааны санамж үүсэх
Дархлааны тэвчил ба аутоиммуны эмгэг
Эх сурвалж Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
МНС молекулын тойм
MHC-I ангийн молекул
MHC-II ангийн молекул
Локус
Бүтэц
Уртын хувьд ялгаатай хоёр полипептидийн гинжнээс тогтоно. Альфа домайныг агуулсан урт гинж (α1, α2, α3). β2 (β2-микроглобулин, B2M) домайныг агуулсан богино гинж Өөр хоорондоо ковалент холбоогоор холбогдсон хүнд (α) болон хөнгөн (β) гинжнээс бүрдсэн гетеродимер бүтэцтэй уураг. Тус бүр нь хоёр домайн агуулна (α1, α2 болон β1, β2) . Экспресс
Бөөмтэй бүх эсийн гадаргууд, ялтас эс болон APC эсүүдэд Эритроцитын гадаргууд экспресс хийгдэхгүй Зөвхөн мэргэжлийн антиген илчлэгч эсүүд APC-ийн гадаргууд илэрнэ. Үйл ажиллагаа
Эсийн дотоод зам: Эндоген антигенийг боловсруулан эсийн гадаргуудаа илчилж CD8+T эсийг идэвхжүүлнэ→ эс хордуулагч Т эс хариу урвал өрнөнө→ эсийн доторх эмгэг төрүүлэгч (эндоген жишээ нь: вирус ) болон халдвар авсан эсүүдийг эсвэл хэв шинжит бус уураг atypical proteins (жишээ нь: хавдрын эс)-г устгана. Эсийн гаднах зам: Экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г боловсруулж CD4+ helper T эсэд илчилнэ→ CD4+ T эсүүд идэвхжинэ. → В лимфоцитыг идэвхжүүлнэ. Антиген илчлэх
Эндоген антиген (жишээ нь: вирус, цитозолийн уураг, шимэгчийн уураг)-г протеосомд задлана. Боловсруулсан (задалсан) антиген (пептид, липид эсвэл полисахарид)-г TAP (transporters associated with antigen processing) тээвэрлэгч генийн бүтээгдэхүүнээр эндоплазмын торлог руу тээвэрлэнэ. Эндоплазмын торлогт MHC-I ангийн молекул уураг холбих горивтоо тохирсон уургийг холбож авна. Эсийн гаднах антиген илчлэгдэх хөндлөнгийн механизм: Мэргэжлийн APC (жишээ нь: сэртэнт эс) эсийн гаднах extracellular антигенийг MHC-I ангийн молекултай хамт гадаргуудаа илчилж болно. CD8+T эс→ идэвхжсэн CD8+T эс болно. Халдвар авсан болон хавдарын эсүүдийн гадна талд APC эсүүд экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г фагоцитозын замаар дотроо оруулна→ эндосом болон лизосомоос фермент ялгарч антигенийг задлана→ антиген 10-20 амин хүчлийн урттай болтлоо задарна→ MHC молекулын α, β гинж Ii молекултай холбогдон эндоплазмын тороос гарна→боловсорсон антигенийг MHC-II молекул холбон авч APC-ийн гадаргууд илчлэгдэнэ
Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
o Нифедипинийг артерийн даралт бууруулах бэлдмэл, бетта блокаторууд, шээс хөөх эм, нитроглицерин ба хяналттай чөлөөлөгддөг изосорбид зэрэг эмийн бэлдмэлийн аль нэгтэй нь хамт хэрэглэх тохиолдолд түүний синергист үйлдлийг харгалзан үзэх шаардлагатай.
Дигоксин
o Нифедипин нь цусны сийвэн дэх дигоксины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипиний тунг ихэсгэх мөн эмчилгээг зогсоох замаар нифедипиний эмчилгээний эхэн үед дигоксины цусны сийвэн дэх концентрацийг хянах шаардлагатай.
Магнийн сульфат
o Нифедипин нь магнийн сульфатын хоруу чанар болох мэдрэл булчингийн хориг үүсгэх нөлөөг ихэсгэнэ. Нифедипин болон магнийн сульфатыг хамт хэрэглэх нь аюултай бөгөөд өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй учир эдгээр эмийг хамтад нь хэрэглэхийг зөвлөдөггүй.
Циметидин
o Нифедипин болон циметидиныг хамт хэрэглэх тохиолдолд нифедипины цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх ба түүний даралт бууруулах нөлөөг ихэсгэж болзошгүй. Циметидин нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг дарангуйлна. Циметидин хэрэглэж буй өвчтнүүдэд нифедипиний тунг аажим нэмэх замаар анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
o Хинупристин, далфопристин нь цусны сийвэн дэх нифедипиний түвшинг нэмэгдүүлдэг.
Фенитоин , карбамазепин
o Нифедипинийг хамт хэрэглэсэн тохиолдолд цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипин, фенитоин эсвэл карбамезапин нэгэнт хэрэглэж буй өвчтөн эмнэлгийн нарийн хяналтанд байлгах шаардлагатай. Цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентраци ихэссэн эсвэл хоруу чанар илэрсэн тохиолдолд эдгээр эмийн тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
Хинидин
o Нифедипин нь хинидиний цусны сийвэн дэх концентрацийг багасгадаг бөгөөд хинидин хэрэглэж байгаа үед нифедипиний үйлдэлд мэдрэг чанарыг ихэсгэж болзошгүй. Хинидин хэрэглэж байгаа өвчтөн нифедипиний эмчилгээг эхэлбэл нифедипиний гаж нөлөө илэрч болзошгүй тул анхаарал болгоомжлол шаардлагатай. Нифедипиний эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээ дуусах үйл явцад цусны сийвэн дэх хинидины түвшинг хянах; мөн хинидины тунг багасгах шаардлагатай.
Теофиллин
o Нифедипин болон теофиллиныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх теофиллины концентраци ихсэх, багасах буюу эсвэл өөрчлөгдөхгүй байж болно. Цусны сийвэн дэх теофиллины концентрацийг хянаж байх мөн шаардлагатай тохиолдолд тунг нь зохицуулахыг зөвлөдөг.
Рифампицин o Нифедипин болон рифампициныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци багасаж болзошгүй ба үүнийг даган түүний эмчилгээний үйлдэл буурч болно. Зүрхний бахын өвчин хөдлөл эсвэл цусны даралт ихсэлттэй үед нифедипин болон рифампицин хамт хэрэглэх тохиолдолд нифедипиний тунг ихэсгэх шаардлагатай.
o Дилтиазем нь нифедипиний уусалтыг багасгаж, тунгийн алдагдалд хүргэж болзошгүй.
Винкристин
o Нифедипинийг винкристинтэй хамт хэрэглэсэн тохиолдолд винкристины ялгаралт буурах тохиолдол ажиглагдсан.
Цефалоспорин
o Нифедипин болон цефалоспориныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх цефалоспорины хэмжээ ихэсдэг.
Итраконазол , эритромицин , кларитромицин o Нифедипин болон итраконазол (мөн цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэлтэй бусад мөөгөнцрийн эсрэг азолийн бэлдмэл, эритромицин болон кларитромицин)-ыг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Нифедипиний тунг бууруулах (боломжтой тохиолдолд) эсвэл нифедипиний гаж нөлөө илэрсэн үед мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай.
Циклоспорин , ритонавир эсвэл саквинавир
o Нифедипин болон циклоспорин, ритонавир эсвэл саквинавир (эдгээр эмийн бэлдмэлүүд нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэл үзүүлдэг)-тай хамт хэрэглэх тохиолдолд ийлдэс дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд нифедипиний тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
Такролимус o Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд нифедипин болон такролимус (такролимус нь цитохром CYP3А4 ферментийн нөлөөгөөр хувирдаг)-ыг хамт хэрэглэхэд ийлдэс дэх такролимусын концентрацийн ихсэлт ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол болон эмнэлзүйн үр дагавар судлагдаагүй байна.
Фентанил
o Нифедипиний эмчилгээ хийлгэж буй өвчтөнд фентанил нь артерийн даралтыг багасаж болзошгүй. Мэс заслын унтуулганд фентанилыг хэрэглэх тохиолдолд хамгийн багадаа 36 цагийн өмнө нифедипиний хэрэглээг зогсоох шаардлагатай.
o Кумарин зэрэг антикоагулянтын эмчилгээ хийлгэж буй өвчтөн нифедипин хэрэглэсний дараа протромбины хугацаа уртассан нь ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол нь бүрэн судлагдаагүй болно.
Метахолин
o Нифедипин нь гуурсан хоолойн метахолинд үзүүлэх хариу үйлдлийг өөрчилж болзошгүй. Метахолин хэрэглэсэн бронхи сэдрээх өвөрмөц бус сорилоос өмнө нифедипиний эмчилгээг зогсоох хэрэгтэй. (боломжийн хэрээр)
o Кальцийн антагонист болох нимодипины хэрэглээнд үндэслэн дараах харилцан үйлчлэл нифедипинд мөн адил илэрч болохыг үгүйсгэхгүй: карбамазепин, фенобарбитал – нифедипиний сийвэн дэх түвшинг багасгана; макролидууд (ялангуяа эритромицин), флуоксетин , нефазодон, вальпроины хүчил зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл нифедипиний сийвэн дэх түвшин ихэснэ. ХДХВ протеаза саатуулагчид
o Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчид (ритонавир гэх мэт) бэлдмэлүүдийн харилцан үйлчлэлийн талаар эмнэлзүйн судалгаа хийгээдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэлүүд нь цитохром Р450 3А4 системийг дарангуйлдаг байна. Үүнээс гадна, эдгээр эмийн бэлдмэлүүд нь in vitro орчинд цитохром Р450 3А4–хамааралт нифедипиний бодисын солилцооны хувиралтыг саатуулдаг. Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчидыг нифедипинтэй хамт хэрэглэвэл нифедипиний системийн өмнөх хувирал багасаж, үйлдэл угаагдан хорогдох хугацаа богиносдог тул цусны сийвэн дэх нифедипиний концентраци илэрхий ихэсэж болохыг үгүйсгэх аргагүй.
Мөөгөнцрийн эсрэг азолын бүлгийн эмүүд
o Нифедипин болон зарим азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл(кетоконазол гэх мэт)-ийн харилцан үйлчлэлийн талаар судалгаа хийгдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэл нь цитохром Р450 3А4 системийг саатуулах үйлдэл үзүүлнэ. Нифедипинтэй хамт ууж хэрэглэсний дараа тэдгээрийн метаболизмын өмнөх элименаци багассаны улмаас системийн биохүрэхүй илэрхий ихсэхийг үгүйсгэх аргагүй.
Цусны даралт бууруулах бэлдмэлүүд
o Нифедипин болон доор дурдсан бусад цусны даралт бууруулах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд цусны даралт бууруулах нөлөө нь ихсэж болзошгүй:
§ Шээс хөөх эмүүд
§ Ангиотензин хувиргагч ферментийг (АСЕ) саатуулагчид
§ Ангиотензин рецепторын антагонистууд
§ Бусад кальцийн антагонистууд
§ α- адреноблокаторууд
§ фосфодиэстераза–5(РDE) хориглогчид
§ α-метилдопа .
Усан үзэмний шүүс
o Усан үзэмний шүүс нь ийлдэс дэх нифедипиний концентрацийг ихэсгэх мөн түүний цусны даралт бууруулах нөлөөг хүчжүүлэх болон судас тэлсэний улмаас үүссэн гаж нөлөөний давтамжийг ихэсгэнэ.
Бусад төрлийн харилцан нөлөөлөл
o Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагддаагүй).
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.