Нипертен 10мг (Niperten 10mg)
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Артерийн гипертензи
- Зүрхний бах
- Ачааллын шалтгаант зүрхний бахын өвчин хөдлөлөөс урьдчилан сэргийлэх
- Зүрхний архаг дутагдал
Эсрэг заалт
- Бисопрололыг бэлдмэлийн найрлага дах бүрэлдэхүүн хэсгүүд ба бусад бета-адреноблокаторуудад хэт мэдрэг хүмүүс, шок (ялангуяа зүрхний шок), коллапс (даралт унах), уушигны хаван, зүрхний цочмог дутагдал, II-III зэргийн тосгуур ховдлын хориг, синусын зангилаа ба тосгуурын хориг, синусын зангилааны ба тосгуурын хориг, синусын зангилааны сульдлын хам шинж, илэрхий брадикарди.
- Принцметалын зүрхний бах, кардиомегали (зүрхний дутагдлын шинжгүй ), артерийн гипотензи(систолын артерийн даралт 100мм мөнгөн усны баганаас бага, ялангуяа зүрхний шигдээс үед), хүнд явцтай бронхын багтраа ба уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс, Моноаминооксидаза ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэх (МАВ-В-д бусад), захын цусны эргэлтийн хямралын хожуу шат Рейно-ын өвчин, феохромоцитома (альфа адреноблокатор зэрэг хэрэглээгүй), бодисын солилцооны хүчилшил, 18 хүртэл насны хүүхэд (судлаглаагүй) зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
- Элэгний дутагдал, бөөрний архаг дутагдал, булчин сульдал, бамбай булчирхайн дааврын хордлого, чихрийн шижин, тосгуур ховдлын хориг I зэрэг, сэтгэл унал (ялангуяа сэтгэл уналын өгүүлэмжтэй), настай хүмүүс зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.