Дэд гарчиг
Тор-лүүп (Tor-Loop)
Aurobindo Pharma Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Торасемид (Torasemide)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
10 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Торасемид нь гогцоонд нөлөөлдөг шээс хөөх эмийн бүлэгт хамаарагдах шээс хөөх, даралт бууруулах үйлдэлтэй бэлдмэл.
- Бэлдмэлийг зүрхний үйл ажиллагааны дутагдлын улмаас бие махбодын эд болон хөндийд шингэн хуримтлагдах үед түүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Анури бүхий бөөрний дутагдал: элэгний кома ба комын өмнөх, гипотензи, ба хөхүүл, Торасемид ба сульфонилмочевинд хэт мэдрэг байдал, зүрхний хэм алдагдал, аминогликозид эсвэл цефалоспоринтэй эмчилгээнд эсвэл бөөрний гэмтэл үүсгэдэг эмийн улмаас бөөрний үйл ажиллагааны алдагдал.
- Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт
- Эмчилгээний өмнө гипокалиеми, гипонатриеми, гиповолеми болон шээс ялгаруулах эмгэгийг засах шаардлагатай.
- Торасемидыг удаан хугацаанд эмчилгээнд хэрэглэх болон цусан дахь электролитийн тэнцвэр, , шээсний хүчил, креатинин, липидийн хэмжээг тогтмол хянахыг зөвлөж байна.
- Гиперурикеми болон тулайд өртөх хандлагатай өвчтөнүүдийг анхааралтай хянахыг зөвлөж байна. Далд буюу илэрхий чихрийн шижин өвчний үед нүүрс усны солилцоог хянах шаардлагатай.
- Цусны даралтыг өөрчилдөг бусад эмийн хувьд, торасемид ууж буй өвчтөнүүд , түүнтэй холбоотой шинж тэмдэг илэрвэл жолоо барих, машин механизм ажиллуулахгүй байхыг анхааруулах хэрэгтэй.
- Глюкоз үл тэвчих, Лапп лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн дутагдал зэрэг ховор удамшлын эмгэгтэй өвчтөнүүд энэ эмийг хориглоно.
- Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Зүрхний гликозидтой хамт хэрэглэхэд кали эсвэл магнийн дутагдал нь зүрхний булчингийн ийм эмэнд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Минерало- ба глюкокортикоидууд болон туулгах эмүүдийн калиуретик нөлөө нэмэгдэж болно.
- Бусад шээс хөөх эмийн нэгэн адил буулгах эмийг хэрэглэх нь үр нөлөөг сайжруулж болно.
- Торасемид, ялангуяа өндөр тунгаар хэрэглэх нь аминогликозидын антибиотик, бэлдмэлийн хоруу чанар, цефалоспорины бөөр хордуулах нөлөө, литийн зүрхний ба нейротоксик нөлөөг нэмэгдүүлдэг. Кураре агуулсан булчин сулруулагч болон эмийн нөлөөг сайжруулж болно. Салицилатыг өндөр тунгаар ууж байгаа өвчтөнүүдэд салицилатын хоруу чанар нэмэгдэнэ. Чихрийн шижингийн эсрэг эмийн нөлөөг бууруулж болно.
- Дараалсан эсвэл хосолсон эмчилгээ эсвэл дарангуйлагчтай шинэ нийлмэл эм хэрэглэх нь түр зуурын гипотензи үүсгэж болзошгүй. Иймээс АХФ дарангуйлагчийн эхлэх тунг бууруулах эсвэл торасемидын тунг түр хугацаагаар бууруулах эсвэл зогсоох замаар багасгаж болно. Торасемид нь , норадреналин зэрэг даралт үүсгэгч бодисуудад артерийн хариу урвалыг бууруулдаг.
- Стероид бус үрэвслийн эсрэг эм (жишээ нь: ) болон пробенецид нь торасемидын шээс хөөх эм, гипотензи үүсгэх нөлөөг бууруулдаг.
- Хүмүүсд Торасемид ба колестираминыг хамт хэрэглэн судлаагүй боловч амьтдын судалгаагаар колестираминыг хамт хэрэглэж ууж хэрэглэсэнторасемидын шингээлтийг буруулсан.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг хэмээн тодорхойлдог.