Хэрэх өвчин (Ревматик халууралт)
Дунгаржав Галсанням

Дунгаржав Галсанням

Сүүлийн шинэчлэл:

А бүлгийн β цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн Стрептококктонсилитис авснаас 2-3 долоо хоногийн дараа хүндрэл хэлбэрээр илрэх системийн үрэвсэлт өвчин.

Дээрх үүсгэгч нь амьсгалын дээд замаар, ихэвчлэн залгиур, гүйлсэн булчирхайд нөлөөлж, цаашдаа цусаар дамжин олон эрхтэн системийг гэмтээдэг. Залуу насныханд элбэг тохиолддог.

Хэрэх өвчин Rheumatic fever нь  залгиурын халдвар авснаас 2-3 долоо хоногийн дараа дагалдах өвчин байдлаар илрэх аутоиммун урвал бөгөөд зүрх, үе, төв мэдрэлийн тогтолцоо болон арьсанд экксудат хэлбэрийн үрэвслийн урвалыг үүсгэж даамжрах онцлогтой.

Өвчин үүсгэгч бактери нь А бүлгийн β цус задлагч стрептококк ба тэрээр мио– болон эндокардийн эсрэг эсрэг биеийн нийлэгжилтийг өдөөж өгдөг. Ерөнхий шинж тэмдэг болох халууралтядрамтгай байдал болон амархан сульдах зэргээс гадна панкардитис байдлаар шинж тэмдэг илэрч гардаг. 

 Үүнээс гадна асимметрик полиартралги, мөн арьсны илрэл жишээ нь субкутан зангилаа  , эритема аннуларе   хам шинжээр илрэх боломжтой. 

          Оношилгоонд юун түрүүнд лабораторид үрэвслийн үзүүлэлтүүд ихэссэн эсэх болон стрептококкын эсрэг АК титерыг шинжилж үздэг. Нэмэлтээр зүрхний эхо хийж хавхлагын гэмтэл байгааг шалгах нь стандарт шинжилгээний нэг юм. Алтан стандарт болох антибиотик эмчилгээ (Пенилциллин)-нээс гадна шинж тэмдгийн эсрэг үрэвсэл намдаах эмүүд, шаардлагатай тохиолдолд Глюкокортикоид хэрэглэх боломжтой.

Өвчлөл сүүлийн жилүүдэд дэлхийн дунджаар буурч байгаа ба насны хувьд

  • 3-16 насныхан
  • Хөгжиж буй орнуудад бага насны хүүхдүүдийн дунд зүрхний өвчний голлох шалтгаан болсоор байна
  • ♀> ♂

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.