Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Зүрхний механик үйл ажиллагаа (Cardiac Mechanics)

    Зүрх судасны ба амьсгалын эрхтэн тогтолцоо

    Сүүлийн шинэчлэл: 2025/01/07
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Зүрхний физиологийн үйл ажиллагааг  зүрхний механик үйл ажиллагаа (өөрөөр зүрхний механик идэвхжил/зүрхний механик ажил) болон зүрхний сэрлийн үйл ажиллагаа (өөрөөр зүрхний сэрэл үүсэх, дамжуулах үйл ажиллагаа/зүрхний цахилгаан физиологи) гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг. Зүрхний механик буюу зүрхний шахуургын үйл ажиллагаа нь цусны их ба бага эргэлт рүү цусыг шахахын тулд  диастол буюу сулралтын болон систол буюу агшилтын гэсэн үндсэн 2 фазын хооронд хэмнэлтэйгээр ээлж дараалан явагдах зүрхний ажиллагааг нэрлэдэг. Диастолын үед ховдол цусаар дүүрч, систолын үед цус зүрхнээс шахагдан гарна. Энэ үйл явц нь тосгуурууд болон ховдлуудын даралт ба эзэлхүүний ялгаа, үүнээс шалтгаалан нээгдэх хавхлагуудын үйл ажиллагааны үр дүнд үүснэ.

    Зүүн ховдлын даралт болон эзэлхүүний өөрчлөлтийг зүрхний үйл ажиллагааны диаграммаар тэмдэглэн физиологийн салбарт зүрхний даралт болон эзэлхүүний өөрлөлтүүд хэрхэн өөр хоорондоо зохицон үйл ажиллагаа явуулж буйг хянах боломжтой. Урт болон дундаж хугацааны даралт болон эзэлхүүний зохицуулга вегетатив мэдрэлийн системээр, харин богино хугацааны зохицуулга Frank-Starling-Mechanismus-аар зохицуулагддаг.

    Зүрхний дээр дурьдсан шахуургын үйл ажиллагааг хянан зохицуулагч зүрхний сэрлийн үйл ажиллагаа байх ба сэрлийн үйл ажиллагааны дүнд үүссэн үйлийн потенциал сэрэл дамжих замаар зүрхний булчингийн эсүүдэд очсоноор зүрхний булчин агшиж дээрх үйл ажиллагаа явагдах боломж нээгддэг.

    Зүрхний үндсэн үйл ажиллагаа нь биеийг цусан хангамжаар хангах. Энэхүү үйл ажиллагааг зүрхний хэмнэл/агшилтын тоо, зүрхний агшилтын эзэлхүүн болон зүрхний минутын эзэлхүүнээр үнэлэх боломжтой.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Зүрхний үйл ажиллагааны фазууд

    Зүрхний үйл ажиллагааны диаграмм (Pressure-Volume diagram of the heart)

    Зүрхний үйл ажиллагааны зохицуулга

    Зүрхний авиа, шуугиан

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915