Нэвтрэх
  • Улаан бурхан (Measles)

    Вирусийн халдварт өвчин
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Улаан бурхан нь маш өндөр халдвартай вирусын гаралтай халдварт өвчин бөгөөд голдуу амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэг бүхий урьдал үе болон гүвдрүүт тууралтат үе гэсэн 2 үе шаттайгаар өвчин үргэлжилдэг. Өвчний урьдал үед өндөр халууралт, конъюнктивит, ринит, энантем болон коплик толбо зэрэг шинж илэрдэг бол харин дараагийн үе шатанд гүвдрүүт тууралт (голчлон чихний араас тууралт эхлэн яваандаа бүх биеэр түгэн тархана) гарах бөгөөд маш хүнд зовиур эмзэглэлтэй, өндөр халууралттай явагддаг. Улаан бурхан цаашилбал хэсэгчилэн дархлаа сулрах, зарим тохиолдолд энцефалит, отит (дунд чихний үрэвсэл), уушгины хатгаа зэрэг хүндрэлүүд үүсгэн амь насанд хүрэх аюултай . Дархлаа сул өвчтөнүүдэд шууд иммунглобулин өгөх боломжтой байдаг. 

    Халдвар аваад эдгэрсэн тохиолдолд насан туршийн дархлаа тогтдог. Урьдчилан сэргийлэхийн тулд 11 болон 15 сартай нярай хүүхдүүдэд стандарт байдлаар амьд вакциныг (улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гурвалсан нийлмэл вакцин) стандарт байдлаар хийлгэсэн байхыг зөвлөдөг. Өвчний нилээд хожуу үед субакут/цочмогдуу хатингаршилт панэнцефалит хэмээх амь насанд аюултай хүндрэл ховор тохиолдолд үүсч болно.

    Тархвар зүй

    1963 онд анх улаанбурхан өвчний вакциныг нэвтрүүлсэн. 1963 оноос өмнө дэлхий даяар нэг жилд 30 сая хүн улаанбурханы халдварт өртөж, 2 сая орчим хүн нас бардаг байсан.

    Өнөөдрийн байдлаар дэлхий дээр нэг жилд 1 сая хүн тутамд улаанбурхан өвчний 36 тохиолдол бүртгэгдэж, 134,200 хүн нас бардаг.  Монгол улсын хувьд энэ өвчний эсрэг дархлаажуулалтыг 1974 оноос хийж эхэлсэн. 2014 оны 07 сарын 03-ны өдөр Улаанбурхан өвчнийг устгасан дөрөв дэх орон болсон боловч уг өвчний дэгдэлт

    • 2015 онд дахин бүртгэгдэж 23464
    • 2016 онд 30273
    • 2017 онд 17
    • 2018 онд 1
    • 2019 онд 2
    • 2020 онд 1
    • 2021 онд 0 өвчлөл бүртгэгдсэн.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Оношлогоо
    Ялган оношлогоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Тавилан
    Урьдчилан сэргийлэлт
    Өвчний код (ICD-10)
    Мэдлэг шалгах сорил
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл