Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν (“pán”) – “бүгд”, κρέας (“kréas”) – “мах”) нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эртхэн юм. НБ нь нэг талаасаа гэдсэнд хүнсний нэгжүүдийг задлах хоол боловсруулалтын энземүүдийг 12 хуруу гэдсэнд ялгаруулдаг. Нөгөөтэйгүүр олон төрлийн гормонуудыг (юун түрүүнд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг гормон – инсулин) үүсгэн шууд цусанд оруулдаг. Иймд НБ-г бид гадаад болон дотоод шүүрлийн үйл ажиллагааг явуулдаг холимог бүтэцтэй эрхтэн хэмээн үздэг байна.
НБ-н эсүүд үрэвссэн тохиолдолд (жишээлбэл их хэмжээний архи хэрэглэсэн үед) хоол боловсруулалтын энземүүд чөлөөлөгдөн нэг хэсэг нь өөрийгөө боловсруулах (НБ-н энзем НБ-г задлах) боломжтой. НБ-н хоол боловсруулалтын энземүүдийн үйлдвэрлэл буурсан тохиолдолд (НБ-н гадаад шүүрлийн дутагдал – exocrine pancreatic insufficiency, жишээлбэл НБ-н үрэвслийн улмаас) гэдсэнд буй хүнсний нэгжүүд биед шингэх чадамжаа алдаж болдог. Харин гормон ялгаруулдаг эсүүд аутоиммун механизмаар сонгомлоор гэмтэж инсулины туйлын дутагдалд хүрч болох ба энэхүү өвчинг нь бид чихрийн шижин хэвшинж-1 хэмээн нэрлэдэг болно.
Товч
Бүтэц
НБ-н паренхим
Байрлал | Онцлог бүтэц | |
Толгой (Caput pancreatis) |
|
|
Их бие (Corpus pancreatis) |
|
|
Сүүл (Cauda pancreatis) |
|
|
Зураг 1. Цөсний цоргыг нойр булчирхайн цорготой харьцуулахад 2. Percutaneous transhepatic cholangiogram
demonstrating the bile duct system – Элгэн дэх цөсний сувгийг хатган тодосгогчоор гэрэлтүүлэн харж байна 3. Хэвлийн эхо шинжилгээнд хэрхэн дүрслэгдснийг 4. Endoscopic retrograde cholangiopancreatography (ERCP) шинжилгээнд дүрслэгдэх байдал 5. CT 6. CT 7. CT Цочмог панкреатитын үед
Байршилзүй (topographic anatomy)
Нойр булчирхайн гадаргуу болон ирмэг: 3 гадаргуу, 3 ирмэгтэй.
Судас, мэдрэлжүүлэлт:
НБ нь Truncus coeliacus (A. hepatica communis ба A.splenica) болон A. mesenterica superior-ын салаануудаар тэжээгддэг. Нойр булчирхайн хураагуур судсууд (венийн олон жижиг салаанууд) нь V. splenica-р дамжин үүдэн венд цутгадаг. Энэхүү эрхтэн нь симпатик болон парасимпатик мэдрэлжүүлэлттэй.
Цусны эргэлт | |
Артери | Толгой
|
Их бие болон сүүл хэсэг
Дээрх бүгд ← A. splenica ← Truncus coeliacus |
|
Вен |
|
Мэдрэлжүүлэлт | |
Симпатик |
|
Парасимпатик |
|
Лимфийн урсгал | |
Лимфийн үечлэлүүд |
|
Зураг 1. Артери А. вентрал В. дорсал 2. Артери дорсал хэсгээс 3. Вен 4. Тунгалгийн зангилаа
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !