Acute rheumatic fever
Грам эерэг Streptococcus pyogenes бактерийн халдвараас үүдэлтэй холбох эдийн өвчин (энэ өвчин мөн зүрх, үе, төв мэдрэлийн тогтолцоо, арьсан доорх эд буюу арьсыг гэмтээж болно). Энэ өвчин нь халуурах, полиартрит, кардит, арьсан доорх зангилаа буюу захламал эритемээр илэрнэ. Шууд буюу шууд бус хавьтлын дараа халдвар цусаар биеийн бусад хэсэгт тархана. Оношийг зүрхний цахилгаан бичлэг, улаан эсийн тунах хурд буюу цусны сорьцод Streptococcus pyogenes бактери илрүүлж баталгаажуулна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хэрлэгийн улмаас үүссэн зүрх судасны тогтолцооны өвчин. Хэрлэгийн гаралтай зүрхний өвчин нь фибринт нөхөн төлжилттэй давтан үрэвслээр илэрнэ. Энэ өвчин нь хавхлагын анатомийн үндсэн өөрчлөлт, тухайлбал хавхлагын хавтас зузаарах, хавтасны залгаас нийлэх, шөрмөсөн татуурга богиносч зузаарах шинжээр илэрч болно. Мөн үрэвсэл ба хавхлагын сорвижилт үүсч болно. Оношийг цээжний рентген зураг буюу зүрхний хэт авиан шинжилгээгээр баталгаажуулна.
A disease of the cardiovascular system, caused as a result of rheumatic fever. Rheumatic heart disease is characterised by repeated inflammation with fibrinous repair. This disease may present with cardinal anatomic changes of the valve including leaflet thickening, commissural fusion, and shortening and thickening of the tendinous cords. Inflammation and valve scarring may also occur. Confirmation is by a thoracic radiography or echocardiography.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хэрлэгийн гаралтай зүрхний өвчин (RHD) нь хэрлэгийн (RF) хамгийн ноцтой уршиг юм. Хэрлэг (RF) ба хэрлэгийн гаралтай зүрхний өвчин (RHD) нь хожимдсон дархлааны хариу урвалын улмаас үүсдэг, A бүлгийн стрептококкт фарингитын идээт бус хүндрэл юм.
Rheumatic heart disease (RHD) is the most significant sequela of Rheumatic Fever (RF). Rheumatic fever (RF) and rheumatic heart disease (RHD) are nonsuppurative complications of Group A streptococcal pharyngitis due to a delayed immune response.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
ICD-10-тай харгалзах код