Viral infections of the central nervous system
Вирүсийн гаралтай халдвараас үүдэлтэй төв мэдрэлийн тогтолцооны аливаа өвчин.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Лимфоцитэт хориомэнэнгийн вирүсийн халдвараас үүдэлтэй тархи-нугасны бүрхүүлийн өвчин. Энэ өвчин нь халууралт, хүзүү хөших, алжааж чилээрхэх, хоолонд дургүй болох, булчин өвдөх, толгой өвдөх, бөөлжис цутгах, бөөлжихөөр илэрдэг, эсвэл шинж тэмдэггүй байна. Энэ өвчин нь мөн ханиалга, хоолойн өвдөлт, үе өвдөх, төмсөг өвдөх буюу чих орчмын шүлсний булчирхай өвдөхөөр илэрч болно. Халдвар нь халдвартай мэрэгч амьтны биеийн шингэнтэй шууд хавьтах, халдвартай мэрэгч амьтанд хазуулах буюу дуслын замаар дамжина. Оношийг цус буюу эдийн дээжээс лимфоцитэт хориомэнэнгийн вирүсийг илрүүлж баталгаажуулна.
A disease of the meninges, caused by an infection with lymphocytic choriomeningitis virus. This disease is characterised by fever, stiffness of the neck, malaise, lack of appetite, myalgia, headache, nausea, vomiting, or is asymptomatic. This disease may also present with cough, sore throat, arthralgia, testicular pain, or parotid pain. Transmission is by direct contact with body fluids from an infected rodent, through the bite of an infected rodent, or by droplet transmission. Confirmation is by identification of lymphocytic choriomeningitis virus in a blood or tissue sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Лимфоцитэт хориомэнэн нь мэрэгч амьтнаар дамждаг, асептик мэнэн, энцефалит буюу менингоэнцефалитаар илэрдэг вирүст халдварт өвчин юм. Шинж тэмдэггүй халдвар буюу хөнгөн халууралттай өвчин нь түгээмэл эмнэлзүйн илрэл юм. Жирэмсэнтэй холбоотой халдвар нь төрөлх тархи усжих [хидроцефали], хориоретинит ба оюуны хомсдолтой холбоотой болох нь тогтоогдсон. Хүмүүс мэрэгч амьтны шинэ шээс, баас, шүлс буюу үүрний материалд өртсөний дараа халдвар авна.
Lymphocytic choriomeningitis is a rodent-borne viral infectious disease that presents as aseptic meningitis, encephalitis, or meningoencephalitis. Infections without symptoms or mild febrile illnesses are common clinical manifestations. Pregnancy-related infection has been associated with congenital hydrocephalus, chorioretinitis, and mental retardation. Individuals become infected after exposure to fresh urine, droppings, saliva, or nesting materials.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код