Non-viral or unspecified infections of the central nervous system
Бактерийн, мөөгөнцрийн, шимэгчийн буюу тодорхойгүй гаралтай халдвараас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны аливаа байдал.
Тодорхойлолт
Тархины цуллаг, гавал доторх буюу нугасны сувгийн эпидурал ба субдурал зай, харьцангуй ховор тохиолдолд нугасны цуллагт үүсэх голомтот идээт үйл явц. Идээт үйл явц нь ихэвчлэн бактерийн халдвартай, заримдаа мөөгөнцөр, эгэлбиетэн буюу шимэгчийн халдвартай холбоотой байдаг. Тархины буглаа нь ихэвчлэн зэргэлдээх халдвартай хэсгээс (чих, хамрын дайвар хөндий, хөхлөг сэртэнгийн агаарт үүр, шүд), гавал-нүүрний остеомиелитээс тархах замаар, мөн толгойн ил гэмтэл буюу өмнө хийгдсэн мэдрэлийн мэс заслын дараа үүснэ. Уушгины идээт халдвар, бактерт эндокардит буюу бусад байршлын халдвараас цусаар тархах нь мөн тархины буглаа үүсгэж болно. Гавал доторх буглаатай өвчтөнд толгой өвдөх, сэтгэцийн байдал өөрчлөгдөх, голомтот алдагдал ба таталт янз бүрийн хослолоор илэрнэ. Халууралт илэрч болно. Нугасны сувгийн доторх буглаатай өвчтөнд янз бүрийн зэргийн дутуу ижсаа буюу дутуу дөрвөлсаа, гэмтлийн түвшнээс доош мэдрэхүйн алдагдал, хуниасны үйл ажиллагааны өөрчлөлт ба нуруу өвдөх шинж илэрнэ. Оношийг CT буюу MRI дүрслэлээр тавих ба мэдрэлийн мэс заслын аргаар буглааг соруулсны дараа буглааны агуулгыг эд судлалын шинжилгээ ба өсгөврөөр баталгаажуулж болно. Бүсэлхийн хатгалт хийх нь ихэвчлэн эсрэг заалттай байдаг.
A focal suppurative process of the brain parenchyma, the intracranial or spinal epidural or subdural space, and less commonly the spinal cord parenchyma. The suppurative process is most commonly associated with bacterial infection, and occasionally with fungal, protozoal, or parasitic infection. Brain abscesses develop most commonly by spread from a contiguous infected site (ear, paranasal sinuses, mastoid air cells, teeth), craniofacial osteomyelitis, and following open head trauma or previous neurosurgical procedure. Haematogenous spread from purulent pulmonary infections, bacterial endocarditis, or other sites of infection can also cause brain abscess. Patients with intracranial abscess present with variable combinations of headache, altered mental status, focal deficits, and seizures. Fever may be present. Patients with intraspinal abscess present with variable degrees of paraparesis or quadriparesis, sensory impairment below the level of the lesion, altered sphincter function, and back pain. The diagnosis is made by CT or MRI imaging, and may be confirmed by histological examination and culture of the abscess material following neurosurgical drainage. Lumbar puncture is usually contraindicated.
Хамаарахгүй (Exclusions)
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бактерийн, вирүсийн буюу мөөгөнцрийн гаралтай халдвараас үүдэлтэй гавлын хөндийн байдал. Энэ байдал нь гавлын хөндийд идээт агуулга голомтлон хуримтлагдахаар илэрдэг. Энэ байдал нь халууралт, толгой өвдөх ба мэдрэлийн голомтот алдагдлаар илэрч болно.
A condition of the cranial cavity, caused by an infection with a bacterial, viral, or fungal source. This condition is characterised by a focal accumulation of purulent material within the cranial cavity. This condition may present with fever, headache, and focal neurological deficits.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эпидурал ба субдурал зайг оролцуулан гавлын хөндийд, эсвэл тархи, тархины багана буюу бага тархинд үүсэх голомтот идээт халдвар. Буглаа нь ихэвчлэн судасжсан хальсаар хүрээлэгдсэн байдаг. Церебрит гэдэг нь хальсгүй тархины буглааг хэлнэ. Халдвар үүсгэгч нь бактери, мөөгөнцөр буюу шимэгч байж болно. Шинж тэмдэг ба илрэл нь янз бүр боловч ихэвчлэн янз бүрийн хугацааны турш томорч буй эзлэхүүнт гэмтэл хэлбэрээр толгой өвдөх, халууралт ба мэдрэлийн голомтот алдагдалтай илэрнэ. Таталт үүсч болно. Оношийг мэдрэлийн дүрс оношилгоогоор тавина. Бичил биет судлалын оношийг буглааны агуулгын Грамын будалт ба өсгөвөрөөр тавина.
A focal suppurative infection within the cranial cavity, including the epidural and subdural spaces, or in the brain, brainstem or cerebellum. The abscess is typically surrounded by a vascularised capsule. Cerebritis describes a nonencapsulated brain abscess. The infective agent may be bacterial, fungal, or parasitic. The signs and symptoms are variable but typically present as an expanding mass lesion, over a variable period of time, with headache, fever, and a focal neurologic deficit. Seizures may occur. Diagnosis is made by neuroimaging. Microbiologic diagnosis is made by gram stain and culture of abscess material.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код