Dengue
Денге нь денге вирүсээр халдварласан шумуул хазах замаар дамждаг вирүст өвчин юм. Энэ нь эмнэлзүйн янз бүрийн илрэлтэй, эмнэлзүйн явц ба төгсгөлийг нь ихэвчлэн урьдчилан таамаглах боломжгүй нэг өвчин юм. Ихэнх өвчтөн бөөлжис цутгах, бөөлжих, тууралт, янз бүрийн өвдөлт зэрэг аяндаа намждаг, хүнд бус эмнэлзүйн явцын дараа эдгэрдэг боловч цөөн хэсэг нь голдуу цус алдалттай буюу цус алдалтгүй сийвэн шүүрэхээр илэрдэг хүнд өвчин болж даамжирдаг ба денгегийн шоктой буюу шокгүйгээр хүнд цус алдалт эсвэл эрхтний хүнд гэмтэл үүсч болно.
Тодорхойлолт
Эмнэлзүйн шинжид: 1. Шок (денгегийн шокийн хамшинж - DSS) ба/буюу амьсгалын гачаалтай шингэний хуримтлалд хүргэх сийвэнгийн хүнд шүүрэл; 2. эмчийн үнэлгээгээр хүнд цус алдалт, 3. эрхтний хүнд гэмтэл: элэг: AST буюу ALT ≥ 1000, CNS: ухаан санаа алдагдах, миокардит буюу нефрит зэрэг бусад эрхтэн гэмтэх шинж орно.
Clinical signs include: 1. Severe plasma leakage leading to shock (dengue shock syndrome - DSS) and/or fluid accumulation with respiratory distress; 2. severe bleeding as evaluated by clinician, 3. severe organ involvement: Liver AST or ALT ≥ 1000, CNS: impaired consciousness, involvement of other organs, as myocarditis or nephritis.
ICD-10-тай харгалзах код