Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В, С, D хепатитын вирүс зэрэг хепатотроп вирүсийн архаг халдвараас үүдэлтэй, ХДВ-тэй буюу ХДВ-гүй (зургаан ба түүнээс дээш сар үргэлжилсэн) элэгний өвчин. Энэ өвчин ядрах, үе ба булчин өвдөх, шарлалт буюу шээс хар шар өнгөтэй болох шинжээр илэрнэ. Бэлгийн хавьтал буюу бохирдсон цус ба биеийн шингэнтэй шууд хавьтах замаар дамжина. Хүний ийлдсэнд хепатитын эсрэг эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease of the liver, caused by a chronic infection with a hepatotropic virus such as hepatitis B, C, D virus, with or without HIV (for six months or longer). This disease is characterised by fatigue, joint and muscle pain, jaundice, or urine of dark yellow colour. Transmission is by sexual contact, or direct contact with contaminated blood or body fluids. Confirmation is by detection of anti-hepatitis antibodies in the individual’s serum.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
В хепатитын вирүсийн 6 сараас дээш хугацааны халдвараас үүдэлтэй, элэгний үрэвсэл ба фиброзоор илэрдэг элэгний өвчин. Циррозын үе шатанд ч ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бусад тохиолдолд эмнэлзүйн шинжид ядрах, элэгний ирмэг хатуу болох ба циррозын хүндрэл (булчин хатингарших, асцит, дэлүү томрох/үүдэн венийн хипертензи) хамаарна. Цус ба биеийн шингэнээр бохирдох, бэлгийн замаар ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. HBsAg илрүүлж оношийг баталгаажуулах боловч хүндийн зэрэг, тавилан ба эмчилгээний заалтыг үнэлэхэд ийлдсэн дэх HBV DNA-г тоон хэмжээгээр тодорхойлох шаардлагатай.
A liver disease characterised by liver inflammation and fibrosis caused by more than 6 months of infection with the hepatitis B virus. Even at stage of cirrhosis there are often no symptoms. Otherwise, clinical features include fatigue, hard liver edge and complications of cirrhosis (muscle wasting, ascites, splenomegaly/portal hypertension). Transmission is by blood and body fluid contamination, sexual transmission, and from mother to baby at the time of birth (vertical transmission). Confirmation of the diagnosis is by detection of HBsAg, but assessment of severity, prognosis and indication for treatment requires quantification of HBV DNA in serum.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
ICD-10-тай харгалзах код